Монголын хөгжил юунаас эхлэх юм бол. Яаж хөгжих юм бол. Уул уурхайгаар бид хэр хөгжих юм бол. Агаар бохирдуулж байгаа утаагаа яах гэж байгаа юм бол. 10 жилийн дараа гэхэд Үгүй болох цэвэр усаа яана.

Одоо Монголд нөхцөл байдал ямар байна. Хэн бүхэн хэнээр хэлүүлэлтгүй мэдэж байгаа л байх. Энэ бүхнийг цогцоор шийдэх ганц зам бол Цөмийн Цахилгаан Станцтай болох явдал юм биш үү. Өнөөдөр монголчууд бидний цахилгаан эрчим хүчний хэрэглээ асар ихээр нэмэгдлээ. Тэгтэл яасан ОХУ-с авдаг цахилгаан эрчим хүчээ гуйн байж нэмүүлсэн. http://www.facebook.com/media/set/?set=a.196158357211609.1073741839.187569041403874&type=1 Энийг уншаад үзээрэй. Цахилгаан станц байгуулсан юм шиг баярлаж бахархаж байхын. Арай л юм. Цөөхөн хэдэн хүн амтай ч уудам цэлгэр газар нутагтай бид Жижигхэн сумын дайтай газар дээр цөмийн станц байгуулчиж юу болохгүй гэж.  Аюултай аюултай гэсэн хэрнээ л бусад орнууд чинь байгуулаад л хэрэглээд л байна шүү дээ. Хадны мангаа гэж хүүхэд айлгадаг шиг биднийг айлгаж мунхруулаад байгааг ойлгохгүй юм даа. Бусдын жишгээр л хөгжье. Одоо УБ хот утаандаа хахаж байна. Утааны асуудал гэж ноёдуудын нойр хурэхгүй байгаа гэсэн. Тэгсэн хэрнээ ТЭЦ-5 буюу уламжлалт утаа гаргадаг нүүрний зуух барих гэж хөөрцөглөж байна. Тэгээд бүр ундны усныхаа эхэнд шүү.  

Мулгуу гэхэд арай л мулгуу юм. Уран цөмын цацраг идэвхт түүхий эд Монголд их байгаа гэхийн байна лээ. Тэрийг нь гадныхан хамаад л байдаг. Тэрийг нь цөмийн станцид ашиглаад гарсан хаягдлаас нь бидний ашигладаг ухаалаг утас компьютерт хэрэгцээтэй зарим зүйлийг гарган авдаг гэж сонслоо.Хэрвээ цөмийн цахилгаан станц баривал гадагшаа гаргахаа больё л доо харин Монголчууддаа маш хямд үнээр зарж болно ш дээ.бараг одоо хэрэглэж байгаагаас 70 хувь хямд болох байх. Магадгүй түүнээс ч бага.  Цахилгаан халаагуур хэрэглэж утаа ч багасна. Мод ч тайрагдахаа болино. Агаарын бохирдол жинхэнэ утгаараа багасна. Мод байвал ус ширгэхгүй. Цахилгааны хүчин чадал ихтэй бол гадны том том үйлдвэрүүд Монголд салбараа  нээнэ. Олон хүн ажлын байртай болно шдээ. Одоо нээрээ эргэн тойрноо хар л даа.

 Бүх л юм дээр үеийн Оросын хуучин техникүүд. Галт тэрэг нь утаа гаргадаг хар төмөр, Дулааны станц гэж аврага том нүүрсний зуух. Гэр хорооллынхон гэж нүүр түлдэг 20-р зууныхан. Орон сууцныхан ч гэсэн ялгаагүй ш дээ. Дундаа нэг том нүүрсний зуухтай юм байж.

Монголд энэ талын боловсон хүчин байхгүй . Гэхдээ бэлдэж болно. Барих хугацаанд нь сургаад 5 жил гадныхныг дагаж сургая. Түүнээс нь цааш өөрсдөө аваад явъя. Аль юмнаас айж Бэлэн юм харж амаа ангайн АРД ТҮМЭН НЬ ТӨР ЗАСГААС ТЭТГЭЛЭГ ХАЛАМЖ ХАРАН архидаж ТӨР ЗАСАГ НЬ ГАДНЫ ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ УЛСААС ЗЭЭЛ ТУСЛАМЖ ХАРЖ ГАЗАР НУТГАА ЛОМБАРДАНД ТАВИН СУУХ ВЭ. Үнэхээр Арай ч дээ гэмээр байна. Хүн бүрийг хөгжихөд тусалж ХУВЬ ХҮНЭЭС НЬ АВХУУЛЖ ТӨР ЗАСАГ НЬ ХҮРТЭЛ УХААНТАЙХАН шиг хөдлөх хэрэгтэй байна. Бид ямар цөмийн зэвсэг хийх гэж байгаа биш. Энхийн зорилгоор ашиглах гэж байгаа юм чинь. Эсвэл ер нь цаашдаа ХИЙСЭН ч яадаг юм. Хүчтэйгээр зоригтойгоор урагшлая.

Дандаа л гадны хэдээр амьдарлаа заалгаж амьдармааргүй байна. Хэрвээ чадахгүй бол Больё . Уул уурхайгаа ч боль. Хилээ хаагаад хүн бүрт мал авч өгөөд, заримд нь тариалангийн талбай гаргаж өгөөд бүгд хамтдаа хөдөө гарж 13 зууны амьдарлаар амьдарья.

Агваандорж