Таван настай хүү өөрөө цэцэрлэгээ олжээ
2018/09/27
Өнөөдөр цахим орчинд тараад байгаа нэгэн гэгээлэг мэдээг ахүргэж байна. Тэр хүү цэцэрлэгийн үүдэнд хоёр хоног ганцаараа ирж суужээ. Эцэст нь түүнийг цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзуулан бэлтгэл ангид элсүүлсэн байна. Ингээд түүний талаарх мэдээллийг хүргэж байна.
Сүхбаатар дүүргийн 135-р цэцэрлэгийн үүдэнд энэ хүү 2 өглөө яг ийм байдлаар хүүхэд хүлээж авах цагаар орж ирж суусан гэнэ. Хүүгээс цэцэрлэгийн ажилтнууд учрыг лавлан асуухад "Би цэцэрлэгт л явмаар байна" гэжээ. Тус цэцэрлэгийн эрхлэгч А.Анхмаа тухайн хүүгийн ээжийг дуудан уулзаад цэцэрлэгтээ авахаар болсон байна. Цэцэрлэгийн хамт олон хүүг тал талаасаа дэмжин хувцаслаж, усанд оруулан өглөөний цай уулгаад эмнэлэг рүү дагуулан явж эрүүл мэндийн шинжилгээнд хамруулжээ. Хүү 135-р цэцэрлэгийн ойролцоо байрлах орцны жижүүрийн хүүхэд гэнэ. Эх орны минь нэг ч гэсэн бяцхан үр өөрийн хүсэл зорилгын дагуу бусад хүүхдүүдийн адил цэцэрлэгт хамрагдах боломжтой болжээ. Мундаг бахархмаар хүү байна... Одоо тэр тус цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүү болсон.
135-р цэцэрлэгийн эрхлэгч А.Анхмаа болон бусад сайхан сэтгэлт бүх ажилчдад хүүгийн өмнөөс баярласнаа илэрхийлье. Монголын бүхий л байгууллагууд үргэлж энэ мэт хүнлэг байж олон хүнд тус хүргэх эрмэлзлэл дүүрэн байх нь өөрөө эх орны хөгжилд оруулах том нэмэр юм. Дахин Баярлалаа гэж хэлье...
зочин · 2018/09/27
Танай цэцэрлэгийн хамт олонд баяр хүргий.Ажлын амжилт.
Зочин · 2018/09/27
Ийм мундаг сайхан хамт олонд баяр хүргээд амжилт хүсье
зочин · 2018/09/27
Цэцэрлэгийн хамт олонд баяр хүргэе. Сайхан мэдээ байна аа.
zochin · 2018/09/27
Ene balair novshiin haranhui hogiin niigemd bayar bayasgalan, hair gereltuulj negen byatshan mongol irgenee demjin tstserlegte oruulj, emneleg, bolon busad buh zuilsiig n chin setgeleese tuslan demjsen ta nart unen setgeleese bayarlaj talarhaj bnaa, tsetserlegiin erhlegch bolon hamt olond n hamgiin sain saihniig husen eruue, sain uils buhen delgereh boltugai,
ЗОЧИН · 2018/09/27
Энэ цэцэрлэгийн эрхлэгчид баяр хүргье.. Амжилтын дээд,амар амгалангийн дээдийг,эрүүл энхийн дээдийг хүсэн ерөөе...