Энэтхэг Улсын Пунь хотод энэ сарын 2-8-ны өдрүүдэд Бодибилдинг, Фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 

 

Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй ОУХМ Г.Угалзцэцэг Women’s Athletic Physique -165 cm ангилалд алтан медаль хүртжээ. Ингэснээр тэрбээр гурав дахь удаагаа Азийн аварга болов.  Үүнээс өмнө манай тамирчин 2016, 2017 онд ААШТ-ээс алтан медаль хүртэж байсан юм.