Шинэчлэлийн Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд ортуулах чиглэлээр олон  ажил санаачлан хэрэгжүүлсэн нь иргэдийн талархалыг хүлээсэн.

Тухайлбал, иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн, алдсан иргэд гэрийнхээ ойролцоох Иргэний бүртгэлийн ТҮЦ машинаас 1000 төгрөг төлөөд лавлагаа гаргуулан, түүгээрээ  иргэний үнэмлэхээ нөхөн автал  үйлчилгээг авч байх болсон. Иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа нь тухайн иргэний регистрийн дугаар болон гарын хээгээр баталгаажиж гардаг нэг  ёсны үнэт цаас юм. Өөрөөр хэлбэл эл лавлагаа хаана ч  тухайн иргэнийг мөн гэдгийг батлах иргэний үнэмлэхийг орлуулах төрийн чухал баримт бичиг гэсэн үг.

Энэ ч үүднээс Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ТҮЦ машины нээлтэд оролцон, иргэдэд  үзүүлэх төрийн үйлчилгээ ойртсоныг  илэрхийлж, ТҮЦ машины нээлтийг сүр дуулиантайгаар хийж байсан. Харамсалтай нь өнөөдөр ТҮЦ машинаас гарах иргэний  үнэмлэхний  лавлагаа  хэнд хэрэггүй  цаас болсон бололтой.

IMG

Иргэний цахим үнэмлэх, банкны  картуудаа  түрийвчийн хамтаар гээж үрэгдүүлсэн нэгэн  иргэн М банкны картаа нөхөн захиалахаар  ТҮЦ машинаас лавлагаа авч ХААН банкинд очжээ. Гэтэл банкны ажилтан нь түүнд ТҮЦ машины лавлагаагаар үйлчилгээ үзүүлэхгүй гэжээ. Учрыг гайхсан иргэн М, иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тул  түүнийг автал энэ иргэний үнэмлэхийн лавлагаа орлох журамтай, тэгээд ч энэ баримт бичиг  тухайн иргэний гарын хээгээр баталгаажиж гардаг гэдгийг учирлаж хэлээд ч тусыг эс олжээ.

Ийнхүү иргэн М-ийн 1000 төгрөгөөр авсан лавлагаа хэнд ч хэрэггүй цаас болсон байна.IMG_0001

ХААН банкны ажилтан хэлэхдээ:  “Банкуудын холбооноос ТҮЦ машины лавлагаагаар иргэдэд банкны үйлчилгээ үзүүлэхгүй гэсэн шийдвэр гарсан, та асуудлаа банкны холбоонд тавь, бид зөвхөн иргэний үнэмлэх болон улсын бүртгэлийн архивын лавлагаагаар л үйлчилгээ үзүүлнэ” гэжээ.

Банкны холбоо гэдэг байгууллагад нь төрийн бодлого шийдвэрийг эсэргүүцэж, түүнийг үл  ойшоон ийм шийдвэр гаргах эрхийг хэн олгоо вэ. Мэдээжийн хэрэг банк хуурамч баримт бичгээс сэргийлэхдээ ийм шийдвэр гаргасан гэж үзэх болох ч, үнэндээ  тэд ТҮЦ  машинд итгэхгүй байгаа нь  тэндээс гарч  иргэний хурууны хээгээр баталгаажин гардаг  лавлагааг хуурамч гэж үзэж байгаатай ялгаагүй хэрэг биш гэж үү.

Тиймгүйсэн бол  ХААН банк болон бусад банкууд ТҮЦ машины лавлагаагара иргэдэд үйлчлэх учиртай. Зүй нь бол улсын бүртгэлийн архиваас  илүүтэй  найдвартай /архивын лавлагааг байцаагч олгодог, мөн цээж зураг байдаггүй бол ТҮЦ машиныхыг иргэн өөрийн хурууны хээгээр баталгаажуулж, цээж зурагтайгаар хэвлэгддэг /  баримт бичиг бус уу.

“ТҮЦ машин”-аас гарах бүх төрлийн лавлагаа   Улсын бүртгэлийн ерөнхий газарт ашиглагддаг нууцлалын өндөр зэрэгтэй QR кодоор баталгаажсан үнэт цаасан дээр хэвлэгдэх бөгөөд дуурайлгах, хуулбарлах боломжгүй гэдгийг бологдох байгууллагууд онцлон дурьдаж байжээ.

Ямартай ч даварсан хэддэн банкууд төрийн бодлого шийлвэрийг үйл  даган,  иргэний үнэмлэхийн лавлагаагаар иргэдэд үйлчлэхгүй  хэмээн хүнд суртал гарган, иргэдийг чирэгдүүлж байгааг Ерөнхий сайд  анхааралдаа авах цаг болжээ.

А.Галт

index