Т.Рэнцэн аав ээж, дүүтэйгээ гэртээ амьдарч байна
2014/02/06
Гэрийнхээ гаднаас алга болсон 11 настай хүү зургаан жил хонь хариулж байгаад гэртээ ирсэн тухай сурвалжлагыг манай сонин өнгөрсөн дугаартаа цувралаар хүргэсэн билээ. Алга болсон Т.Рэнцэнгийн аав ээж болон түүний зургаан жилийн турш байсан айлын хоёр хөгшинтэй хийсэн ярилцлагыг өмнөх дугаартаа хүргэсэн.
Энэ удаад Т.Рэнцэн хүүтэй уулзсан юм.
Түүний аав Р.Түмэнжаргалын утас руу залгаад хүүтэй чинь ярилцлага хиймээр байна гэхэд “Хүү маань урьд шөнө ирсэн. Ирээд өөрөөс нь асуух уу" гэлээ. Тэднийх Баянзүрх дүүрэг, Монелд байдаг юм байна. Т.Рэнцэн ээжийнх нь төрсөн дүү болох мянгат малчныд байж байгаад Өвөрхангайгаас ирээд байгаа нь энэ юм.
Гэрийнх нь хаягийн дагуу очлоо. Ногоон өнгийн төмөр хаалгатай хашааны гадна ирээд үүдийг нь цохиход Р.Түмэнжаргал гуай өөрөө гарч ирэв. Тэрбээр “Толгойгоо угааж байсан болохоор жаахан удаан гадаа зогсоочихов уу. Одоо бид хэд яг гарах гээд байж байна” гэсээр гэртээ дагуулж оров.
Цэлгэр том хашааны захад ганц модон байшин байв. Хүүгийн ээж гэртээ юмаа угаагаад сууж байлаа. Биднийг ороод ирэнгүүт “Дээшээ сууцгаа” гээд угааж байсан юмаа сандрангуй цаашлуулав. Тэрбээр хүүгийнхээ хувцсыг нь угааж байсан аж.
Р.Түмэнжаргал гуай араас орж ирээд “Бид хоёр хүүгээ ирнэ гээд cap шинийн тавгийн идээгээ хураагаагүй сууж байна. Охин маань сая хичээлдээ явлаа" гээд хойморт суув. Тэдний байшин нэг өрөөтэй. Гал тогоогоо ханан пийшингээр тусгаарлажээ. Хоймортоо хоёр эрээн авдар, модон шкаф зэрэгцүүлээд дээр нь хавтастай толь, жаазтай зураг тавьсан харагдав. Модон ширээ, сандал, ор гээд энгийн монгол айл байлаа.
Рэнцэн хүү хойд орон дээр хэвтэж байв. Гутлаа тайлаагүй хөлөө орныхоо урдуур унжуулчихаж. Гаднаас хүмүүс орж ирлээ гээд сонирхож өндийж харсангүй. Аав, ээж нь “Миний хүү Рэнцэн босоорой. Хүмүүс орж ирлээ” гэхэд хүү хэсэг байж байснаа тун дургүй босоод суулаа. Ээж нь “Шөнө ирсэн болохоор замдаа нэлээд ядарсан байна” гээд хүү рүүгээ харав.
Бид түүнтэй “Сайн байна уу” гэж мэндлэхэд толгой дохиод амандаа “сайн” гэж сулхан хариуллаа. Нүдэнд нь цог золбоо алга гэмээр харагдана. Ямар нэг зүйлээс эмээсэн бас их ядарсан, туниа муутай харагдаж байв.
Одоо 18 настай гэхэд 14, 15 настай гэмээр жижигхэн туранхай биетэй. Үг дуу цөөтэй. Барагтай бол юм ярихгүй. Асуусан болгонд тийм, үгүй, мэдэхгүй гэж хариулж байлаа. Ээж, аав нь хүү рүүгээ хандан “Одоо айж ичих юм байхгүй. Тайван байж, болсон юмаа яриарай миний хүү” гэхэд хариулсангүй.
Энэ үед ээж нь “Миний хүү олон жил гэрээсээ хол байсан болохоор сэтгэлдээ бэтгэрсэн байлгүй дээ. Жаахан хүүхэд аргагүй биз. Ер нь юм ярихгүй байхад нь ядраагаад яахав. Аажуу, уужуу тэгж байгаад өөрөө ярих байлгүй. Бид хоёр ч янз бүрийн зүйл асуухгүй байна” гэв.
Ингээд Т.Рэнцэн хүүтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Гэртээ ирсэн ямар байна?
-Сайхан л байна.
-Аав, ээж, дүүгээ санасан уу?
-Санасан.
-Дүү нь том болсон байна уу?
-Тийм. Том болсон байна.
-Чамайг ямар хүмүүс дагуулж явсан бэ. Тэр үед юу болсон талаар ярихгүй юу?
-Мэдэхгүй (доошоо харав)
-Гэрийн чинь үүднээс танихгүй хүмүүс машиндаа суулгаад аваад явсан гэсэн биз дээ...
-Танихгүй хүмүүс байсан.
-Тэгээд хаана аваачсан юм бол?
-Хогийн цэг дээр. Тэнд орхиод явсан.
-Хогийн цэг дээр очоод чи юу хийдэг байв. Хаана хонодог байсан бэ?
-Айлд хонодог байсан. Хогийн цэгийн ойролцоох олон хүүхэдтэй айлд. Бид нар өдөртөө гадуур яваад тэгээд орой ирээд унтдаг байсан.
-Тэр айл нь хаана байдаг юм?
-Баянхошуунд. Хогийн цэгийн ойролцоо.
-Тэгээд чамайг хогийн цэг дээрээс хэн ирж аваад хөдөө авч явсан юм бэ?
-Нэг ах. Би тэр хүнийг танихгүй.
-Чамд юу гэж хэлээд дагуулж явсан юм бол?
-Санахгүй байна.
-Хогийн цэг дээр юу хийдэг байсан юм бол. Хэр удсан бэ?
-Хэсэгтээ л байсан. Яг хэд хоносон гэдгээ мэдэхгүй байна.
-Хөдөө танихгүй айлд байх хэцүү байсан уу?
-Надад хэцүү байгаагүй. Хонио хариулаад л явж байсан.
-Ямар ямар ажил хийдэг байсан бэ?
-Өглөө босоод хонинд явна. Үдээс хойш 4, 5 цагийн үед ирээд үхэр мал гэсээр байгаад орой болно. Тэгээд орой хоолоо идээд унтдаг байсан.
-Гэртээ ирмээр санагддаг байсан уу?
-Тийм.
-Тэгээд гэр лүүгээ явмаар байна, ээж, аав дээрээ очмоор байна гэж хэлж байв уу?
-Нэг удаа хэлж байсан. Дуугарахгүй л байна лээ.
-Одоо тэр айл чамайг буцаад ир гэвэл очих уу?
-Очихгүй.
-Айлын өвөө, эмээ хоёр чамд юу гэж хэлдэг байв. Та гурав юу ярилцдаг байсан бэ?
-Юу ярих вэ дээ. Би орой ирээд унтаад өгдөг байсан.
-Хажуу айлаа таньдаг байв уу. Чамд тэнд олон найзууд байсан уу?
-Тэр хавийн айлуудыг бүгдийг нь танина. Найзууд байхгүй. Дандаа настай хүмүүс байдаг.
-Хоёр настны хүүхдүүд нь ирдэг байсан уу?
-Хүүхдүүд нь хааяа ирдэг. Тэр эмээ, өвөөгийн нэг хүүхэд нь надад их сайн. Бид найзалдаг байсан. Тэр ах Солонгос явж ажил хийсэн тухайгаа надад ярьдаг байсан. Бид хоёр нэг удаа ачааны машинтай хотод ирээд юм зарчихаад буцаад явсан юм.
-Чамд шинэ хувцас авч өгдөг байсан уу?
-Нэг удаа гутал авч өгсөн.
-Шинэ хувцас авч өгөхөөр нь чи өмсөхгүй далд хийдэг байсан юм уу?
-Би авч өгсөн гутлыг нь өмссөн ш дээ.
-Өөр хувцас авч өгч байсан уу?
-Үгүй. Хүүхдүүдийнхээ хуучин хувцсыг гаргаж ирээд өгдөг байсан.
-Мал маллах ямар байсан бэ?
-Гоё.
-Аав, ээж нь чамайг зөндөө хайсан гэсэн?
-...(Толгой дохив)
-Тэр айлынх чамд мал тасдаж өгөөд гэр барьж өгсөн гэсэн?
-Хэдэн мал тасдаад өгсөн. Шинэ гэр байгаа. Тэр гэрийг барьж өгнө гэж байсан юм.
-Гэрээ санаж байсан юм чинь мэдээж хот руу орох талаар бодсон байх?
-Бодсон.
-Хот руу унаа явдаг байсан уу?
-Зөндөө явдаг байсан.
-Тэгээд унаанд суугаад хүрээд ирж болохгүй байсан юм уу?
-Хэлэхгүй хүрээд ирэх талаар бодож байсангүй.
-Яагаад сая гэртээ ирэх талаар бодсон бэ?
-Хотод ирчихсэн болохоор л өвөө, эмээ рүүгээ явмаар санагдаад хэлэхгүй гарсан.
-Чамайг яагаад хот руу дагуулж ирсэн юм бол?
-Хотод кино театр үзүүлнэ гэсэн юм.
-Одоо хотод юу хийнэ гэж бодож байна вэ?
-Мэдэхгүй гэв.
Энэ үед ээж нь хажуугаас нь “Хүүгээ цэрэгт явуулна. Олон түмэнтэй цуг байгаад ирвэл өөрт нь хэрэгтэй. Миний хүү дажгүй сайн цэрэг болно. Одоо нэг жил алба хаах юм чинь гайгүй байх. Тэгээд цэргээс ирэхээр нь жолооны курсэд суулгана” гэв.
Харин аав нь “Сургуульд сураагүй болохоор хэцүү байна. Иргэний үнэмлэх авч өгнө дөө, одоо" гэв.
Тэд ийнхүү бидэнтэй зэрэгцээд гэрээсээ гарахаар хувцаслалаа. Хүүдээ тэд тод цэнхэр өнгийн шинэ дээл гаргаж ирээд өмсүүлээд дагуулж гарав. Хүүг алга болсон хэргийг шалгаж байгаа Баянзүрх дүүргийн цагдаатай уулзахаар гарч байгаа нь энэ аж.
Цагдаа байн байн утас руу нь залгаж, “Та хүүгээ аваад хүрээд ир” гэж дуудаад байгаа тул ийнхүү гарцгаасан юм.
Х.Цэнд-Аюуш, гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн
Зочин · 2014/02/09
Хөдөө аваачаад өсөгсөн нь их юмшдээ тэгээгүй бол ******оо идээд явж байх газраас татаж байхад тэр 2 настай хүнд баярллаа ч гээд хэлчихгүй харин ******гаар бичиж байдаг арай дэндүү хүүхэд юма
saran gereld · 2014/02/08
sarangerlee ta uneheer unen yrij bnaa. bi bas mednee. ta ene 2 hugshniig hamgaalaad tsagdaad ochood meduuleg uguuch. ene ailiig uneheer aljiishtei ene muusai ***iin ****rnuud
Зочин · 2014/02/08
naadah chin ih nootsoi bnda hudlaa yariad bga ym shig sanagdaad bhiin
Зочин · 2014/02/08
gertee bhdaa surguld surch baagui ym bishuu 12 nasandaa l gereelee garsan huuhed bna
Зочин · 2014/02/08
Xvvxdiin surj bolobsrox erxiig xaaj boogood, gertee zartslaad dabarsan baliar xoer obgon emgen,shorond xiix xeregtei.
HUN · 2014/02/07
tiim bhaa ayguivsonin sanagdaad bgaamda sn ***lga ehiin etsgiin
Зочин · 2014/02/07
sarangerel gedeg hun guai ta ***n ****j bnaa chamaig bodvol ene ail chin oor.n ha**** baishindaa bga ail huugee alga boloh.r odor shonogui hj tsohrood suuld arhi uudag bolson hun chamaas iluu bi ednii amidral.g medeh ymbnshu. Chi oor.nhoo orond eh ni bn geed bodood uzdee ymar bhuu. Bitgii hudlaa ydarsan ail doromjlood bgarai unen unengeerei ***n shuu mongolchuudaa
Зочин · 2014/02/07
could be true, some***...
Зочин · 2014/02/07
ene bandich yugaach medehgui bgaa hamgiin gol ni aaw eejees ni bolj bgaa yum.gereesee zodoj nudej huuj gargachaad teriigeee nuuh geed hun awch ywj *** deer haysan gj *****leed bgaa bhgui yu daa. ugui bol ene huuhed ***iin tseg deer tegej udahdaa gertee hureed irdeg yum bgaa biz dee. 6 n jiliin daraa geree medeed bgaa biz dee. ene aaw ni hoit aaw ni bgaa. tegeed ene huuhed gereesee zugtaad hetsuu ywj bhdaa az taarch aild ochij amid mend henees hamaarahgui odoo tom zaluu bolson geriihendee deerelhuulheergui bolood gertee ochij bgaan todorhoi
Зочин · 2014/02/07
ene bol har**** zebuun p i zd a bna Harin 2 ***shin sain handjee
Зочин · 2014/02/07
ugaasaa neleen shoron tsaraitai batsaan l bnshd
Зочин · 2014/02/07
7 н жил зарцлагдаад гэрийнхнээсээ хол байвал та нар ямар царайтай болох бол бодоод үзээч 1 сар болоход л хэцүү байдаг биздээ. Юу ч мэдэхгүй байж худлаа ярих юм. Хүнийг гаднаас нь дүгнэх хэрэггүй шүү. . ..
Зочин · 2014/02/07
tiim baihaa ene huud ih uchir bna,ter ***r buuraid tusalj olon tumend uneniig ilchilj uguurei.unen urgelj ylah bolno.
Зочин · 2014/02/07
naad bandi chn hudlaa yarij bgaa bhaa aygvi bol 1 hereg hiicheed nuugdaad huduu aild ochison bh ***iin tseg deer *** tvvj bhaar gerlvvgee alhaad ch bolson harij bolnodoo
Зочин · 2014/02/07
tiim baikh aa,ter haviin iimerhuu zoombiinuud ha****nii banz,mod tesgeehgui,okhin huuhed s***lood zugeer yavuulakhgui hetsuu,naad aav geed nukhur neeree haraad b,san haogiin arkhichin,eej ni ch yalgaagui
Зочин · 2014/02/07
ugaasaa neg nutend huiten batsaan bna ene batsaan l holio *****j bgaa biz
Hj · 2014/02/07
Sarangereliin bichsen vnen bol ger bvleer ni arga hemjee awah heregtee huduunii muruuru bga 2 hugshiniig hudlaa buruutgaj hdn Malii ni salgah bodol bga biz harwaas nvdend hviten batsaan bnshde guliichuud sn ***lgah heregte huuli hynaltiihan ni.
Зочин · 2014/02/07
Сарангэрэл та тэр үед арын ха******нд нь байсан гэж байна. Тэр хаягаа хэлээч. Холбогдох дугаараа бичээч
Сарангэрэл · 2014/02/07
ӨӨ энэ чинь таньдаг улс байна ш дээ. Манай ээжийн дүүгийнх эдний арын ха******нд байдаг. Энэ аав нь аймар архи уудаг. Нэг охин дүүтэй байх ёстой. Намайг оюутан байхад гэхээр бараг 6 7 жилийн өмнө эгчийндээ хүүхэд хардаг байхад эднийх юм л бол шөнө хэрүүл зодоон хийж, уйлаан майлаан болдог айл байсан. Айлын ха******нд байдаг айл байх шүү. ААв нь ******хай архичин. Энэ банди чинь тэр үед нээх бор царайтай хүнтэй юм дуугардаггүй, манай эгчийн хүүхэдтэй пс тоглож байгаад зодчихсон би очиж дүүгээ өмөөрч эдний ээжтэй хэрүүл хийж байсан. Энэ хүүхэд ******хай санаа суучихсан тэр ойр хавийн пс тоглоомонд байнга тоглодог, хүүхэд дээрэлхэж мөнгө нэхэж пс тоглодог гудамжны ******хай дээрэлхүү хүүхдүүдтэй нийлдэг оцнгүй нүдэнд хүйтэн хүүхэд байсан. Энэ хүүхэд юу гэж хулгайлагдах вэ дээ. Тэр үедээ л намайг дүүгээ өмөөрөөд загинахад өөдөөс ****** норсон гудас минь энэ тэр гэж харааж байсан хүүхэд ш дээ. Тийм аймар хэл амтай хүүхэд танихгүй хүний машинд суугаад явах уу? Шал худлаа. Би энэ хүүхдийг нотолж энэ цагдаа дээр нь очиж мэдүүлэг өгнөө. Зүв зүгээр байгаа хоёр хөгшнийг хэрэгт хийх нь энэ үү. Хүмүүсээ битгий итгээрэй. Энэ балиар айлд.