Хятадын нэгэн дэлгүүрт Нөхрүүдийн түрээсийн өрөө гэх тасаг нээжээ. Эмэгтэйчүүд цагийн хоёр юань төлөөд ухаалаг, соёлтой залууг түрээслэн авч болох гэнэ. Тэр эрчүүд нь дэлгүүрт хамт явахаар уурладаг халамжгүй нөхөр шиг биш харин эмэгтэйчүүдийг ойлгож, сонсдог, зөвлөгөө өгдөг, дэлгүүрт худалдан авсан зүйлийг нь барьж өгөх гэх мэт халамж үзүүлдэг байна.