“Магнай трейд” Дорнодоос хөөгдөв
2018/10/12
Шатахууны зах зээлийн томоохон магнат "Магнай трейд" ХХК компанийн хайгуулийн анги газрын тосны 17 дугаар талбайгаас хөөгджээ.
Тодруулбал, Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул хийх нэрээр орон нутгийн эрх барих байгууллагын зөвшөөрөлгүйгээр БНХАУ-ын "Цагаан хэрэм" хайгуулын компанийг авчран өрөмдлөгийн ажлыг эхлүүлэх гэж байсан хэдий ч нутгийн ард иргэд, "Босоо Хөх Монгол" бүлгэмийн Дорнод салбарын ширүүн эсэргүүцэлтэй тулгарчээ.
Тус компанийн хайгуулын талбай нийтдээ найман сумын хамарсан томоохон стратегийн орд бүхий талбай юм. Тусгай зөвшөөрөл хэрхэн яаж авсан нь мэдэгдэхгүйгээр үл барам нутгийн удирдлагын зөвшөөрөлгүй нэг л өдөр Хэрлэн голын ай сав, сумын төвийнх нь хажууд том техник хэрэгсэл зоож нутгийн ард иргэдийг басамжилсан уг компанид хэн гэдэг албан тушаалтан эрх мэдэл өгсөн нь мэдэгдэхгүй байгаа аж.
Ямартай ч аймгийн төвийн салхин дээр 20 км зайд хайгуул хийхээр иржээ.
Одоогоор сумын Засаг даргын зүгээр кэмп барих, ус ашиглах зөвшөөрлийг олгохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна.
Баттай эх сурвалжийн мэдээгээр бол уг компанийн хайгуулын лиценз 2018 оны 12 дугаар сард дуусах аж.
Дорнод аймгийн Матад Халхгол суманд үйл ажиллагаа явуулж буй "Пётро Дачин Тамсаг" хэмээх БНХАУ-ын төрийн өмчит компани Монголын түүхий нефтийг хорин жил зөөж дэлхийд хосгүй Мэнэн Тамсагийн талыг там мэт болгосныг нүдээр харж буй Дорнодчууд ахин газрын тосны хайгуул олборлолтыг нийтээрээ эсэргүүцэж байгаа юм.
Дашрамд дурдахад Чойбалсан сум нефтийн асар баян нөөцтэй 17,18 дугаар талбайнуудтай юм. 18 дугаар талбай мөн л Хэрлэн голын ай савд багтдаг. Хайгуулын лицензийг нь Хятадын "Эм Пи Ай" гэх компани эзэмшдэг юм.
О.Сайхан
Оллоо.mn
zochin · 2018/10/14
лиценз багадаагүй одоо больё
Zochin · 2018/10/13
Mongolchuud ingeed tenegteed baidgii undesnii kompania demjihiin orond
Zochin · 2018/10/13
Яасан дүүрцэн улс вэ, Ажлыг нь хийлгээсээ дээ, Бидэнд л хэрэгтэй дээ уг нь
Зочин · 2018/10/13
Ajiliig ni hiilgeechee harin undesnii kompania demjih heregtei manaihaan
Зочин · 2018/10/12
МТ бол үндэсний газрын тосны томоохон компани, гэхдээ л тэд нарт өрөмдлөг хийх туршлага, өрмийн цамхаг алга байна. Дээр монголд одоогоор газрын тосны өрөмдлөг хийх 1 ч компани байхгүй байна. Ийм байхад дургүй гээд байгаа Хятадаас өөр өрөмдлөг хийх компани дэлхийн хаанаас ч олохгүй. Ингээд ПОП-чуудад толгойгоо угаалгаад, бензиний үнэ өслөө гэсэн зовлонтойгоо байсаар л байх уу хүмүүсээ
бодлын хулгайч · 2018/10/12
ЗҮЙТЭЙ. ОДОО Л ГАЗАР НУТАГ УСАА ХАМГААЛАХГҮЙ БОЛ БИД ИРЭЭДҮЙД МОНГОЛООСОО ХӨӨГДӨНӨ. БОСЦГОО МОНГОЛЧУУДАА.