Орон сууц худалдаж авахаасаа өмнө дараах зөвлөгөөг уншаарай
2018/10/14
Мэргэжлийн хяналтын байгууллагаас орон сууц худалдан авагчдад зориулж дараах зөвлөгөөг өгч байна.
- Тухайн компанийн газар олголтын захирамж, гэрээ, гэрчилгээ хүчин төгөлдөр эсэх, техникийн нөхцлийг холбогдох байгууллагуудаас бүрэн авсан байдлыг нэг бүрчлэн нарийвчлан үзэх
- Барилгын зураг төслийг батлагдсан зургийн даалгаврын дагуу боловсруулсан байдал, хуулийн дагуу зураг төсөлд бүрэн магадлал хийсэн эсэхийг үзэж, гаргасан дүгнэлтүүдтэй нь танилцах
- Барилга угсралтын ажлаа эхлэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл авсан эсэхийг шалгах.
- Компанийнхаа өмнө нь барьж ашиглалтад оруулсан орон сууцны барилгын одоогийн чанар байдал, оршин суугчдын санаа бодлыг судалж мэдэх
- Өр, авлагын тухай ерөнхий мэдээллийг харьяа татварын албанаас лавлах
- Барилга угсралтын ажлын чанар байдлын талаар зураг төслийн зохиогч болон мэргэжлийн хяналтын байгууллагаас албан ёсоор өгсөн дүгнэлт, албан шаардлага, санал, зөвлөмж гарсан эсэхийг тодруулах, байгаа бол түүнтэй нарийвчлан танилцах;
- Орон сууц захиалж гэрээ байгуулахдаа албан ёсны захиалагч хэн болохыг нарийвчлан тогтоож, зөвхөн түүнтэй гэрээ байгуулах
- Улсын хүлээж аваагүй буюу комисс ажилласан ч акт баталгаажаагүй байхад захиалагчийн шахалт, хүсэлтээр орон сууцандаа орохгүй байх шаардлагатай
- Баригдаж дууссан барилгаас орон сууц худалдаж авах тохиолдолд эхний ээлжинд барилгыг хүлээж авсан тухай улсын комиссын актыг эх хувиар нь үзэх, оршин суугчдын санал зөвлөмжийг авах хэрэгтэй.
Зочин · 2018/10/15
hamgiin chuhal mkb hemjuuleh shuu.eco construshion barisan bairnuud mkb dutuuu bdag baliaar gazar shuuhed ochhoooor shuuh ni heregsehgui bolgodog iim luivar niigemd amidarch bna aaa