Хятад эмч нараас охидоо харамлая
2014/02/07
Нийслэлд хятад эзэн хятад эмчтэй хувийн эмнэлгүүд цөөнгүй байдаг. Эдгээр эмнэлгүүд нь уламжлалт эмчилгээ, зүү төөнүүрийн аргаар өвчтөнүүдэд үйлчилдэг.
Харамсалтай нь эмчилгээ хийх нэрийдлээр монгол охидыг садар самуунд уруу татаж, бэлгийн харьцаанд орох санал тавьдаг хятад эмч нар мэр сэр байдаг байна.
Эцэг эхээ дагаж ирсэн охидыг өрөөндөө дагуулж орон ёс бус харьцаанд орохыг хүсдэг нэгэн хятад эмчийн талаар эмнэлгийн сувилагч нь ам нээж хэвлэлд ярилцлага өгсөн байв. Сувилагч өөрийгөө танилцуулахыг хүсээгүй бөгөөд эмнэлгийнхээ нэрийг ч хэлээгүй байв. Харин сэрэмжлүүлэг болгох үүднээс хятад эмчийн булайг дэлгэсэн байлаа.
Тодруулбал ээжтэйгээ эмчилгээ хийлгэхээр ирсэн охиныг өрөөндөө дагуулж орон хэсэг удаж хаалгаа хүртэл түгжээд авчээ. Сувилагчийн ярьж буйгаар хятад эмч эхнэрийгээ эзгүй хойгуур залуу охидыг аргалж байгаад өрөөндөө авч ордог гэв. Тэр үед ажилчид нь дарга одоо бичиг цаасныхаа өрөөнд эмчилгээ хийнэ гэж байх уу? хэмээн гайхаад өнгөрдөг байж.
Охины ээж маргааш нь хятад эмчийг хайж эмнэлэг дээр нь ирсэн байна. Тэрээр ”Өчигдөр танай дарга манай охинд зүү тавина гэж өрөөндөө авч орчихоод элдэв юм ярьж мөнгө амлаж унтаж хэвтэх санал тавьсан байна. Үүгээр ч барахгүй эсэргүүцсээр байтал олон зүйл ярьж өөрийнхөө эрх ашгийг гүйцэлдүүлэх гэж оролдсон. Хэлдэг газар нь хэлнэ” хэмээн бухимджээ. Ингээд охины ээж эмчтэй уур бухимдалтай нэлээд удаан ярилцаж байгаад гараад явсан бөгөөд эргэж ирээгүй байна.
Гэсэн ч энэ мэт хэд хэдэн удаа гомдол нэхэж хүмүүс ирдэг ч хятад эмчийн аманд орж дахин зүгэлдэггүй сурагтай.
Цөөхөн хэдэн монголчууд улсынхаа эмнэлэгт хандахаар буруу зөрүү онош тавьж, тохирохгүй эм тариа хийж эрүүл мэнд амь насаар нь тоглоно. Энэ мэт сөрөг үр дагавраас эмээж иргэд өндөр үнэтэй хувийн эмнэлэгт хандахаас өөр аргагүйд хүрдэг.
Гэвч зарим нэг хятад хувийн эмнэлгийн дарга, даамлууд нь хувийн гэх статустаа хэт итгэж хувийн амьдралаа хүртэл зохицуулчих санаа өвөрлөнө. Бид охид бүсгүйчүүдээ барилгачин хужаа нараас харамладаг байсан бол сэхээтэн хэмээх сэтэр зүүсэн хятад эмч нараас хүртэл хамгаалах, харамлах хэрэгтэй боллоо.
Б.Оргил
Эх сурвалж: "new.mn"
Зочин · 2014/02/14
Hujaa nar haritsgaa
Зочин · 2014/02/09
Зайлуулаач
Аяны их зам · 2014/02/09
ОХУ-руу албан болон аялал жуулчлалаар явах хүмүүст зөвөлгөө өгч виз гаргана. Аяны их зам ХХК 9994-5545 95015665Бүрдүүлэх материал: 1% цээж зураг, гадаад пасспорт/ хугацаа 6 сараас дээш/
Зочин · 2014/02/08
Ene chn undesnii shuudan dr garsan medee bn sht. New.mn gene shuu. Tgd ymar c ner hayggui niiteer n ingj hamruulj doromjilj bolohgui sht ****aaaal *****iin