“Монос” групп архи үйлдвэрлэж эхэлсэн үү
2014/02/07
“Монос” группийн шууд хамааралтай компани болох "Арван ундарга" ХХК “Домогт” нэрийн архины брэндийг бий болгосон тухай сурталчилгаа олж харлаа.
Одоогийн УИХ-д сууж байгаа Л.Эрдэнэчимэг гишүүн анх “Монос” группийг эмийн үйлдвэрлэлээр үүсгэн байгуулсан байдаг. Сүүлдээ гоо сайхны бүтээгдэхүүн болоод эмийн үйлдвэрлэл, импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулах болсон тус компани өдгөө ийнхүү архи үйлдвэрлэж эхэлсэн бололтой.
Тодруулбал, “Монос” группээс харилцагч эмийн сангууддаа “Арван ундарга” компанийн үйлдвэрлэсэн “Домогт” нэртэй архийг бэлэглэсэн байна.
Түүгээр ч зогсохгүй цахим хуудсаар дамжуулан “12 төрлийн ургамлын хандмал "Домогт" архи нь Шинэсэрхүү бударгана, Толгодын бударгана, Монгол хунчир, Алтангагнуур, Ганга, Зуун наст, Мана, Чихэр өвс, Өндөр зоосон цэцгийн үндэс зэргийн ургамлын биологийн идэвхт нэгдлүүдийг этилийн спиртэд хандлан зуун настын шүүсний хуурайшуулсан зэхмэл нэмж сахар, зөгийн балаар баяжуулсан уг бүтээгдэхүүн нь хоол боловсруулах эрхтний ажиллагаа, биеийн дархлалын системийн үйл ажиллагааг сайжруулах, оюуны хэт ачааллаас шалтгаалсан ядаргааг бууруулах зорилгоор хэрэглэх боломжтой тун онцлог бүтээгдэхүүн юм байна” хэмээн өнөөдрөөс сурталчлаад эхэлсэн байна лээ. Бас болоогүй “Сархад бус шидэт рашаан” гэж “хөөрхөн” нэрлээд 0.5 литртэй энэ архийг 18000 төгрөгөөр худалдана гэжээ.
Ингэснээрээ Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9.2.1-ийн “согтууруулах ундаа болон согтууруулах ундааны үйлдвэрийн нэр, тэмдэг, зураг ашиглах замаар согтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, интернэт, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз болон бусад биет байдлаар гаргах”-ыг хориглох тухай заалтыг ч мөн зөрчсөн болж таарч байна.
“Монос” группийг үүсгэн байгуулагчдын нэг, тус группийн дэд ерөнхийлөгч Л.Эрдэнэчимэг 2012 оны сонгуулиар УИХ-ын 26 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс парламентад сонгогдон ажиллаж байгаа. Тэрбээр архи, тамхийг ихэд жигшдэг нэгэн гэдэг. Тиймдээ ч хэсэг гишүүдийн хамт өнгөрсөн онд Тамхины хяналтын тухай хуулийг бусад санаачлан, батлуулж, өдгөө хэрэгжүүлж, хяналт тавьж байгаа. Мөн Архины хуулийн төслийг ч дэмжиж байгаа гэсэн. Гэтэл түүний компани архи үйлдвэрлэж эхэлсэн бол эрхэм гишүүний үг үйлдэл зөрж байгааг батлаад өгнө.
Ямартай ч “Монос”-ын гэх тодотголтой "Арван ундарга" ХХК “Домогт” гэх сүржин нэр, хаягтай архи үйлдвэрлээд эхэлчихжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Архигүй Монгол” аян өрнүүлж, “Сүү өргөж амьдаръя” хэмээн уриалаад Архины тухай хуулийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн төсөлд архийг дотор нь 38-аас дээш хатуулагтай буюу цагаан архи болон 38-аас доош хатуулагтай шар айраг, улаан дарс гэж ангилах. Хууль батлагдсан эхний нэг жилдээ тусгай дэлгүүрээр зөвхөн өндөр хатуулагтай архи зарна. Хүнсний дэлгүүрүүдэд бол шар айраг, улаан дарсаа зарахаар хуульчлах тухай тусгасан.
Л.Эрдэнэчимэг гишүүн энэ хуулийн төслийг дэмжиж байгаагаа хэвлэлээр өгсөн ярилцлагадаа дурдсан байсан. Тэгэхээр эрхэм гишүүн дээрх хуулийн төслийг дэмжих болсон шалтгаан өөрийнх нь шинэ бизнестэй холбоотой байж болох талтай юм.
Тодруулбал, “Монос”-ын үйлдвэрлэсэн гэх “Домогт” архи нь 24 градус буюу шар айраг, улаан дарсны ангилалд хамаарч, хүнсний дэлгүүрүүдэд зарагдах боломжтой. Тиймээс ч Л.Эрдэнэчимэг гишүүнийг Архины тухай хуулийн төслийг дэмжиж байна гэх хардлага сүүлийн үед нийгэмд хүчтэй ажиглдагдах боллоо.
П.Эни
Зочин · 2014/02/09
erhem gishuud mini. Ard tumnee gesen setgel oc****** ch alga gejuu. Yaj ichihgui hudlaa yariad jujig taviad suuj chaddag bna a. Bolioch yadaj odoonoos.
Ee ***** · 2014/02/08
Salimonoos ni spirt amtagdaad bdagiin ene hun bidniig ali ert arhinii dasaltai bolgod bsan ym bishu arai arai shunal ihdvel ****** gej ug bdagd
Зочин · 2014/02/08
Моносын халгай шампунь хэзээ ус ургуулж байлаа хулхи юм байна лээ энэ газар дампуурахад ганц хуруу улдээд бгаа шуу энэ тор засагт л хэрэгтэй юм бх даа хэнд хэдэн тугругний хахууль угсун бол энэ компанийг АТГ шалгуулъяа
Зочин · 2014/02/08
Ард тумнээ архинд*******уулж а л а х нь энэ ардчилсан намыхан
Зочин · 2014/02/08
Бенз,зальтай хүүхэн.Харах царайны зальтай ********.
Зочин · 2014/02/08
UIKH-d garsan erkhemuudiin ikhenkh ni,uursdiinkhee biznes,erkh ashgiig l bodoj garsan baidag..Tiim khumuusiig songson ni bidnii l buruu shuu dee.L.Erdenechimeg bol tednii neg.
Зочин · 2014/02/08
Энэ онигооний эзэн,шуналт,шоучин Эрдэнэчимэг болио.