М.Билэгт: 20 сая малаар шатахуун бартердаж болох юм биш үү
2018/10/19
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт шатахууны асуудлыг шийдвэрлэх нэгэн “хөгжилтэй” гарц байгааг хэллээ.
Тэрбээр “Бид газрын доорх баялгаа л экспортолж мөнгө болгох тухай яриад байдаг. Мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүнээ экспортолж, эдийн засгаа солонгоруулмаар байна. Малчдаа дэмжмээр байна.
Бид шатахуун дээр хүнд байдалд орчихоод байж байна. Уг нь жилдээ 1 тэрбум ам.долларын л шатахуун орж ирдэг юм билээ. Төр зохицуулаад 20 сая бог малаар шатахуун бартер хийх юм зохицуулж болно шүү дээ. Энэ талаар Сангийн сайд юу гэж бодож байгаа вэ” хэмээн асуув.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох чиглэл дээр бид ажиллах ёстой. Махыг экспортлох бүрэн боломжтой. Хамгийн гол нь малаа эрүүлжүүлэх ёстой. Сангийн яам малаар шатахуун солих тийм н аймаа ярьдаггүй. Бид нар бодлогоо ярья. Бизнес эрхлэгчид тэр бизнесээ хийвэл зүгээр” хэмээн хариуллаа.
Эх сурвалж: Time.mn
Зочин · 2018/10/19
ymarch ediin zasgiin tootsoo, bodlogo baihgui, tolgoind yu orsnoo burj baidag maluudasa doloon dor malnud baih yumda
оо · 2018/10/19
Зөв шүү аргагүй л бизнес санаа монополь шатахуун импортлогч нарт сануулга өгч байгаа нь тэр малчид нэгдвэл та нарын гарыг харахгүйгээр шатахуун авчирч өрсөлдөх боломж бий шүү гэж хэлж байгаа мундаг ухаан шүү дэмжие
бодлын хулгайч · 2018/10/19
гүйэээ мөн тэнэг хүнэээ. ийм амьтад их хуралд яаж орж ирсэн юм бэ. бурхан минь хугацаа нь хурдан дуусаасай
Зочин · 2018/10/19
Санадаг л санаа. Ийм бодитой бүтээлч санаачилга гаргасан хүнийг дэмжиж байна.