195 сая төгрөгөөр тавьсан замыг 3 хоногийн дараа нураажээ
2018/10/20
"Оюунлаг" сургуулийн Ерөнхий захирал Д.Батсайхан сургуулийнхаа ойролцоох 150м замыг 190 сая орчим төгрөгөөр засварлажээ.
Хувийнхаа зардлаар сургуулийнхаа ойр орчмын иргэд болон сурагчдад таатай орчин бүрдүүлж өгсөн түүний тавьсан замыг гурав хоногийн дараа сүйтгэсэн байх бөгөөд тэрээр үүнд гомдолтой байгаагаа илэрхийлсэн байна.
Чухам хэн, ямар зорилгоор ийнхүү тавьсан замыг нь сүйтгэсэн нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд энэ тухай Д.Батсайхан "13-р хорооллын Шинэ сонголт дэлгүүрийн уулзвараас 122-р цэцэрлэг, Хос өргөө хотхон, Оюунлаг сургууль,67-р байр хүртэлх орчны авто болон явган зам нь үнэхээрийн тоосжилт ихтэй, шавар шавхай, энхэл донхол ихтэй шороон зам байлаа. Ийм 150м урттай замыг би өөрийнхөө /Оюунлаг сургууль/ хөрөнгө 195 сая төгрөгөөр бүтээн байгуулаад 3 хоногийн дараа ингэж эвдэж сүйтгүүлсэндээ иргэн хүний хувьд үнэхээрийн гомдож байна. Бидний цөөхөн Монголчууд ХИЙЖ байгаа нэгнээ дэмжиж сэтгэлийн дэм өгөхийн оронд муу хэлж адгийн новш болгодог эсвэл хүний хийсэн бүтээснийг аливаа нэгэн зорилгоор өөрсдөө хийсэн мэт жүжиг тавьдаг, байдлаа боливол ямар вэ. Би үүнийг хийхийн тулд төр засгаас хотын удирдлагаас мөнгө нэхээгүй олон түмнийхээ төлөө сэтгэл гарган хийсэн иргэн хүний хандив гэж ойлгож байна. Одоо хар, дайн дажингийн хөлд нэрвэгдсэн газар орон шиг болжээ. Сэтгэл өвдөж байна. Сургууль цэцэрлэг, хорооллын минь орчин цэвэр цэмцгэр сайхан байгаасай гэж сэтгэл гарган хувийнхаа 195 сая төгрөгөөр замын компаниар хийлгэсэн бүтээн байгуулалтыг минь 3-хан хоногийн ойн дээр нь ингэж сүйтгэхийн мэдсэн бол өөр шигээ өнчин өссөн зовлонт нэгэндээ тусалдаг байж дээ" хэмээжээ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр болон нийслэлийн иргэдийн төлөөлөгч Гантулга нарын дэмжлэгтэйгээр Оюунлаг сургуулийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьсан уг замыг ийнхүү гуравхан хонож байхад нь нураажээ. Оршин суугчид ч үүнд гомдолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэхүү үйлдэлдээ тайлбар хийхийг хүссэн байна.
Захирал Д.Батсайхан:
factnews.mn
Оршин суугч · 2018/10/24
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр энэ асуудлыг түргэн шуурхай шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна аа, амжилт
Zochin · 2018/10/23
Duurgees ard irdegiin tuluul bolj songogdson gishuud ene asuudliig anhaaraldaa avch ajillah heregtei.
Зочин · 2018/10/23
Иргэн · 2018/10/23
Би бас ингэж ойлголоо, ер нь нөхөдүүд энд яг юу барих гээд шөнө оройгоор ирж нураадаг байнаа, энэ тавьсан зам нь төө илүү бетонон зам байлээ шдэ, орж гарах ганц гарцаа таглуулмааргүй л байна яаж амьдрах юм болжийнаа
зочин · 2018/10/23
Энэ арай хэтэрнээ.Ѳѳрсдѳѳ хийж чадахгүй байж хариуцлага тооцох хэрэгтэй.
иргэн · 2018/10/23
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр болон нийслэлийн иргэдийн төлөөлөгч Гантулга нарын дэмжлэгтэйгээр Оюунлаг сургуулийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьсан зам гэж ойлголоо. Тэгэхээр гишүүн төлөөлөгч нар энэ газрыг нийтийн эзэмшил байх нь гарцаагүй гэж үзэн дэмжсэн байж таарна. Уг нь үнэхээр л олон хүнд хэрэгтэй зам байна даа, эвдсэн замаа засч нийтийн хэрэгцээнд хэрэглэгдэнэ гэж найдаж байна.
Иргэн · 2018/10/23
Энэ зам хүн байтугай машин явахад хүртэл үнэхээр хэцүү зам байсан. Замыг сайхан засаж янзалсанд иргэн бүр баярлаж талархаж хүлээн авч байсан. Гэтэл яагаад хэн нэгэн нөлөө бүхий иргэн нэгнийхээ хийсэн бүтээснийг хэнэгчгүй ингэж сүйтгэж байдаг юмбэ. Шударга ёс хууль тогтоол нь хэнд үйлчилж байна вэ. Буруутай этгээдэд хариуцлага үүрүүлж төлүүлэх хэрэгтэй
оршин суугч · 2018/10/23
арай дэндүү юмаа. бид тоос шороогүй цэвэр орчинд хүүхдүүдээ амьдруулмаар байна. энэ зам олон хүнд хэрэгтэй. хэсэг бүлэг хүмүүсийн өөрийн эрх ашгийн төлөө ингэж сүйтгэж байгаад харамсаж байна.
Зочин · 2018/10/21
Энэ их талбайг сүйтгэж байхад харсан үзсэн хүн алга уу жинхэнэ эзэнгүй монгол болчихоод байна уу Эздийг нь олж шинэ зам тавиулж хуулийн хүрээнд арга хэмжээ ав л даа
hun · 2018/10/21
hed hongiin omno ter hawiin zamaar ungurch yawj bhd hedenhumuus gazriin margaantai bsn yag ter nuraagdsan hesgiin gazar yu bolsniig sain medehgui l bn
Хүннү · 2018/10/21
Энэ арай хэтэрлээ. Хэн ийм балмад ажилгаа явуулваа. Эзэнийг нь олох хэрэгтэй.
Хүннү · 2018/10/21
Энэ арай хэтэрлээ. Хэн ийм балмад ажилгаа явуулваа. Эзэнийг нь олох хэрэгтэй.
Хүннү · 2018/10/21
Энэ арай хэтэрлээ. Хэн ийм балмад ажилгаа явуулваа. Эзэнийг нь олох хэрэгтэй.
zochin · 2018/10/20
ЯМАР ХӨГИЙН АМЬТАН НЬ ИНГЭДЭГ БАЙНАА
Зочин · 2018/10/20
Энд маш сайхан, чанартай зам тавьсанд бид талархаж байсан. Ийм хүйтэн сэтгэлтэй, амиа бодсон тэнэгүүдийг олж асуух хэрэгтэй. Ж.Энхбаяр, Гантулга та нар хамааралгүй бол үүний учрыг ол, нэрээ цэвэрлэ. Холбоотой бол сонгогч нараасаа уучлалт гуйгаад, энэ замыг эргүүлэн зас,ч тавь гэж хүсч байна.
Zochin · 2018/10/20
Gazriig n avj bga bh hashaa baritsan baisan
Зочин · 2018/10/20
gazriig ni avhaar neg adguus ni hiisen ajildaa. man garsan hoino gazriin naimaa tsetsegleh ni todorhoi shuudee