“Мунзуй” Г.Нямдорж: Номтойбаяр “Одоо хоёулаа яллагдах нь байна шүү дээ” гэж байсан
2014/02/08
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зоогийн газарт шөнө дөлөөр согтуурч, бусадтай маргалдан, Баттулга хэмээх залууг хутгалсан гэх дуулиант хэргийг Сүхбаатар дүүргийн прокуророос хянаад удахгүй шүүхэд шилжүүлэхээр болжээ.
Тэрбээр анх "Би хүн хутгалаагүй, айлган сүрдүүлээ ч үгүй. Харин "Мунзуй" хочит Г.Нямдорж нарын зэрэг эрүүгийн "элемент"-үүдээр дамжуулан улс төр, бизнесийн зарим хүмүүс намайг зориуд гүтгэсэн" хэмээн тас гүрийж байсан юм. Тэр бүү хэл "Цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаа хууль журмын дагуу явсангүй" гэж гомдол тавьж байв. Тэгвэл байдал өөрөөр эргэжээ. Н.Номтойбаяр ямартай ч зүгээр мөрөөрөө яваагүй аж. Түүний "өсдөн дайсан" мэтээр танилцуулаад байсан өнөөх урьдын хамтран зүтгэгчдийнх нь нэг "Мунзуй" хочит Г.Нямдоржийн хамтаар хоёлууланд нь тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйл анги нь "Танхайрах" гэмт хэрэг бөгөөд үүний 3 дахь заалтад "Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.
Иймээс Н.Номтойбаяр нь зарим хуульчдын урьдчилсан дүгнэлт, таамаглалаар доод тал нь таван жилийн ял элдэх юм байна. Түүний "найз" буюу "Мунзуй" Г.Нямдоржтой утсаар холбогдоход тэрбээр "Номтойбаяр над руу ярьж байна лээ, бид хоёр хоёулаа яллагдах нь байна шүү дээ гэсэн. Би хариуд нь "Бүх юм чамаас л болсон. Миний хувьд яллагдахаас айхгүй байна" гээд баахан хараалын үг чулуудсан юм. Тэгсэн чинь мань эр миний ярьсан болгоныг прокурортоо гомдол болгоод бичээд өгчихсөн байна лээ. Тийм хөгийн эр шүү дээ. Надад эрүүгийн хуулийн ямар ч зүйл ангиар ял тулгаж болно. Хэрвээ хуулинд байдаг бол 181-ийн 6-гаар яллуулсан ч яадаг юм" гэв.
Зочин · 2014/02/09
ENE HOYORIIN HEND CH ERIIN SHIJ ALGA DA. YALANGUYA NOMTOIBAYART. IIM NAIZUUDIIG ERTHEN HAYAJ L BHGUI BOL ALS NI HOOLOI DEER TAVIH HUTGA BOLNO SHU.
Аяны их зам · 2014/02/09
ОХУ-руу албан болон аялал жуулчлалаар явах хүмүүст зөвөлгөө өгч виз гаргана. Аяны их зам ХХК 9994-5545 95015665Бүрдүүлэх материал: 1% цээж зураг, гадаад пасспорт/ хугацаа 6 сараас дээш/