Гэлэнмаа бүсгүй порно жүжигчин болжээ
2018/11/01
Юули Пинеда гэх колумби бүсгүй амьдралдаа эрс өөрчлөлт хийж өөрийгөө зөв замаараа явж байна гэж бодох болжээ. Түүний хувьд 8 жилийн турш сүмд гэлэнмаа байсан.
Харин одоо бол амьдралын хэв маяг эрс өөрчлөгдөн насанд хүрэгчдэд зориулсан киноны жүжигчин буюу порно киноны жүжигчин болжээ. Амьдралын хувь заяагаа эрс өөрчлөн өдөр тутмын сонирхолтой үйл явдалтай болсон тэрбээр одоог хүртэл сүмдээ очин мөргөл үйлддэг аж. Сүмийн номлогч нь түүнийг хийж буй ажлаа орхин эргэн ирэхийг байнга сануулдаг ч тэрбээр саналыг нь хүлээн авахаас татгалзсаар байгаа гэнэ.
Түүний бодлоор порно жүжигчин байх нь тийм ч муу зүйл биш аж. Пинеда 10 настайгаасаа сүмд явж эхэлсэн бөгөөд 18 нас хүртэлээ тэндээ гэлэнмаа байжээ. 17 нас хүртэлээ амьдрал хэвийн байсан ч удалгүй нэгэн номлогч багшдаа дурласнаар байдал өөрчлөгджээ. Мэдээж хэрэг багш түүний хайр дурлалыг хүлээн авахаас татгалзсан бөгөөд хайр Пинеда хайраа мартахын тулд сүмээс явжээ.
Эхэндээ тэрбээр жирийн нэг ажил хийж байсан ч нэгэн өдөр камерийн өмнө нүцгэн зургаа авахуулах модель хайж байгаа зар олж харжээ. Энэ зураг авалтанд орсны дараа түүнийг порно кинонд тоглох санал тавьснаар гэлэнмаа бүсгүйн амьдралд эрс өөрчлөлт оржээ.