Сайн байна уу? Энэ сайт бодитой бас надад их таалагдлаа. Би саяхан ээж болсон юм л даа. Мэдээж аз жаргалтай сайхан байгаа.

Гэвч зарим нэг зүйл миний санааг зовоогоод байх юм. Төрсний дараах сексийн идэвхигүй байдал. Нялх хүүхэдтэй болохоор яалтачгүй ядраад нөхөртэйгөө сексийн харьцаанд орох цөөрсөн бүүр хааяа өөрөө албан хүчээр хийсэн ч нэг л идэвхигүй байгаагаа мэддэг л дээ. Тэгээд саяхнаас нөхрийгөө порно бичлэг нууцаар үздэгийг нь мэдсэн өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Ингэж нууцаар үзэж байна гэдэг нь надаас илүүг хүсээд тэрийг нь гүйцэлдүүлж чадахгүй байгаа болохоор өөр зүйл сонирхож байгаам болуу? Эсвэл намайг бодсондоо тэгж байгаа юмуу? Энэ араар тавих эхлэл болж болох уу? Би хэдэн найзийг нь мэднэ л дээ бүгд эхнэртэй мөртлөө өөр эмэгтэйчүүдтэй явж байхыг нь мэддэг юм. Би нөхөртөө хайртай бас итгэдэг ч нөхрийгөө тэгэх вий гээд санаа зовоод байх юм. Би яах ёстой вэ надад туслаач…