Д.Хаянхярваа хүргэн, охиндоо зээлж өгсөн 200 саяа хаана нуух вэ
2018/11/13
Сэтгүүлч миний өмнө “Цайдам ургац” ХХК-ийн зээлийн баримт байна. Баримт дээр ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн үзэглэсэн А-125 дугаар тушаалаар тус компанид ЖДҮХС-гаас 200 сая төгрөгийн зээл олгожээ. Тус компанийн захирал нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн хүргэн аж.
Тодруулж хэлбэл, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа өөрийн хамаарал бүхий хоёр компаниар дамжуулан нийт 1.65 тэрбум төгрөгийн зээлийн баримтын нэгээхэн хэсэг нь энэ.
Өмнө нь тэрбээр өөрийнхөө сонгуулийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан Г.Ганболдод “Дархан Эрдэнэ Мах комбинат” ХХК-нд ЖДҮХС-гаас 900 сая төгрөгийг авч өгсөн. Үүгээр ч зогсохгүй Г.Ганболдыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирлаар нь томилуулан ажиллуулж байна. Г.Ганболд нь түүний итгэлтэй хүний нэг төдийгүй эрхэм гишүүний энд тэнд нуусан хаасан мөнгө, ухаж байгаа орд газар гээд бүхий л мэдээллийг өөртэйгөө хамт авч явдаг гэх. Өнөөдөр бүлэглэлийн мафийн сүлжээ найз нөхөд, ах дүү амраг садан, хүргэн охины мэдэлд ийнхүү хууль бусаар шилжжээ. Д.Хаянхярваагийн өөр нэг итгэлтэй хүний нэг бол Дархан- Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Эрдэнэсүхийн ах Г.Эрдэнэбулганы нэр дээр байгуулсан “Сонголон Хайрхан” ХХК 750 сая төгрөгийг мөн л ЖДҮХС-гаас авсан.
“Сонголон Хайрхан” ХХК-д түүний оролцоо нөлөөлөл их гэдгийг Дарханыхан андахгүй. Ёстой нээрээ хэлэхгүй л байгаа болохоос Д.Хаянхярваа дарга биднийгээ мөн ч их хуурсан даа гэх хүн Дарханд олон бий. Энэ талаар Дархан- Уул аймгийн иргэд хэлэхдээ, “УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Дархан- Уул аймгийн сонгогчдын толгойг өнөөдрийг хүртэл их эргүүлсээн. Та нар ирээд хар л даа. Дарханы Залуучуудын театрын төв талбайн хойд талын ногоон байгууламжийг 4-5 жилийн өмнө Д.Хаянхярваа дарга өөрийн эзэмшлийн “Газар өгөөж” компани дээрээ аваад ЖДҮ-гээс зээл авсан гэж яригдаад байгаа “Сонголон Хайрхан” компанидаа 350 сая төгрөгөөр зарсан гэдэг. Одоо энэ байгууламж нь ямар ч хэрэгцээгүй зүйл болсон гэж харагддаг. Дархан- Уул аймгийн өнгөтэй өөдтэй бүхэн энэ эрхмийн гараар ордог хэдий ч түүнд өнөөдрийг хүртэл нам нь ч хууль хяналтынхан одоог хүртэл хариуцлага тооцохгүй байгаа нь сонирхол татахуйц. Яагаад түүнтэй холбоотой хууль бус үйл ажиллагаа гарсаар байхад тэрбээр цаг үргэлж худал ярьж, сонгогчдын толгойг эргүүлдэг юм бол.
Тэрбээр хамгийн сүүлд ЖДҮ-ийн талаар мэдээлэл хийхдээ, “Би ЖДҮХС-гаас хууль бусаар зээл авсан асуудалтай холбогдоод байгаа Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, уг зээлийг ББСБ, ХЗХ-доор дамжуулан иргэдэд өндөр хүүтэй зээлсэн асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулах шаардлагатай гэсэн шаардлага тавьсан. Мөн МАН-аас томилогдсон улс төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцож Удирдах зөвлөлийн гишүүд болон намын Ерөнхий нарийн бичгийн даргыг албан тушаалаас нь чөлөөлөх ёстой гэсэн шаардлагыг МАН-ын дарга болон УИХ-ын даргад хүргүүлсэн. Мөн ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүсийг чи хамгаалахгүй байна. Энэ асуудалд гишүүд холбогдсон нь чамд хамааралтай гэсэн үндэслэл хэлсэн. Энэ хоёр үндэслэлээр намайг бүлгийн даргын албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргасан” гэсэн тайлбарыг хэлж байгаа юм. Төрийн үйл хэргийг хоёргүй сэтгэлээр үргэлжлүүлэх ёстой эрхэм гишүүн ийм хоёр үзүүртэй зүү шиг зүйл ярьж болохгүй ээ. Д.Хаянхярваа гишүүн өөрийнхөө хүргэн, охин хоёртоо авч өгсөн 200 саяын зээлээ хаанаа нуухаар ийнхүү жүжиг тоглоно вэ. Бусад нь 950 сая төгрөгийг авсан байхад миний охин, хүргэн яагаад болохгүй гэж булзах ч хэрэггүй. 200 сая гэдэг бол зургаан айлын орон сууцны мөнгө юм. Төрийн мөнгөөр хөлждөг, төрөөс төрсөн тэрбумтанд хуулийн хариуцлага хүлээлгэх нөхцөл боломж нь хэзээ бүрдэх вэ. Хэлж өгөөч МАН-ынхаан.
эх сурвалж: news.mn
зочин · 2018/11/14
Энэ Цайдам-Ургац гэж компан яахлаараа Хаянгийн хүргэнийх болчдог юм. Баярмөнх гэж хүний эзэмшил уг нь. Хаянг гутаах гэж худлаа залах юм аа.
zochin · 2018/11/13
Дарханд амьдарч үзээгүй баагийнууд дэмий чалчихаа л больчих хэрэгтэй байгаам даа хөөрхий. Хаянхярвааг үзэн ядаад байгаа хүмүүс Миний Монголоор битгий зугаалаарай, Дүүжин гүүрээр битгий яваарай, за тэгээд Бурхантай толгойд битгий мөргөөрэй дөө бурхан минь. Бүгд та нарын муу хэлээд байгаа Хаянгийн хийсэн зүйлс шүү
billy · 2018/11/13
Ээ яаж ийгээд л хамаатуулах гээд үзчих юмаа чааваас. Дархан л гэхээр Хаян байх ёстой юм уу. Энэ Эрдэнэсүх гэдэг нөхөр чинь жинхэнэ Болдын Жавхлангийн үй зайгүй найз шүү дээ. Ямар элэнцгээрээ Хаянтай холбоотой болчихдог байнаа. Хаянг яаж унагах вэ гэж бодоол явж байдаг хүн ш дээ хөөрхий. За энэ Ганболдтой бол юу ч ярихав. Миний мэдэхийн Хаянгийн сонгуульд биш Дархан сумын Намын хорооны дарга гээл үсрээд явж байсан хүн дээ
billy · 2018/11/13
Ээ яаж ийгээд л хамаатуулах гээд үзчих юмаа чааваас. Дархан л гэхээр Хаян байх ёстой юм уу. Энэ Эрдэнэсүх гэдэг нөхөр чинь жинхэнэ Болдын Жавхлангийн үй зайгүй найз шүү дээ. Ямар элэнцгээрээ Хаянтай холбоотой болчихдог байнаа. Хаянг яаж унагах вэ гэж бодоол явж байдаг хүн ш дээ хөөрхий. За энэ Ганболдтой бол юу ч ярихав. Миний мэдэхийн Хаянгийн сонгуульд биш Дархан сумын Намын хорооны дарга гээл үсрээд явж байсан хүн дээ
Darhanii irgen · 2018/11/13
Дарханд амьдарч үзээгүй баагийнууд дэмий чалчихаа л больчих хэрэгтэй байгаам даа хөөрхий. Хаянхярвааг үзэн ядаад байгаа хүмүүс Миний Монголоор битгий зугаалаарай, Дүүжин гүүрээр битгий яваарай, за тэгээд Бурхантай толгойд битгий мөргөөрэй дөө бурхан минь. Бүгд та нарын муу хэлээд байгаа Хаянгийн хийсэн зүйлс шүү
zochin · 2018/11/13
Дарханыг зөвөх Хаянхярваагаар битгий төсөөлөөрэй. ЖДҮ-гээр амьсгалсан Жавхлан Бензиний үнээ нэмсэн Баттөмрийг ярих хэрэгтэй
zochin · 2018/11/13
Энэ Хаянг ямар нэг юмтай холбох гээд байгаа хүмүүсийг огтоосоо ойлгохгүй юм. энэ бичиж байгаа хүмүүс дотор яг Дарханд амьдардаг хүн байгаамуу. Би лав дархан хотын иргэн. Хаян гэдэг хүн овойж оцойтол мундаг байгаагүй ч тийм ч хүнээ байцан хүн биш шүү. Ямар ч байсан Дарханаа гэсэн сэтгэлтэй л санагддаг. Энэ миний бодол шүү бариад идчихвээ
zochin · 2018/11/13
Дарханыг зөвөх Хаянхярваагаар битгий төсөөлөөрэй. ЖДҮ-гээр амьсгалсан Жавхлан Бензиний үнээ нэмсэн Баттөмрийг ярих хэрэгтэй