ФОТО: Жүжигчин Шүүдэрцэцэгийн цагаан өнгөөр тодотгосон "ТӨРСӨН ӨДӨР"-ийн баяр
2018/11/16
Мисс П.Шүүдэрцэцэг шинээр төрөн гарч буй хэд хэдэн киноны туслах болох гол дүрийг амжилттай бүтээснээр мисс бус жүжигчин мэргэжлээрээ илүүтэй олонд танигдсан нэгэн.
Тэрээр өчигдөр төрсөн өдрийн баяраа тэмдэглэсэн бөгөөд түүнд хайртай залуу Тодгэрэл нь ийнхүү сэтгэлээ илчилж, анх хэрхэн дурлаж байснаа хуваалцжээ.
"Бид нэг нэгнээ мэддэг болсноос хойш 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Цаг хугацаа гэдэг үнэхээр хурдан юм. Анх энэ бүсгүйг мэддэггүй байхдаа "Аальгүй" л эмэгтэй юм даа гэж боддог байлаа. Тэгсэн нэг л өдөр нөгөө Аальгүй бүсгүйтэйгээ танилцаж, танилцах нь байтугай хамт кинонд тоглож, тоглох нь байтугай хайртай хосууд болж, хосууд болох нь байтугай хүүхэдтэй болоод дууссан...өнөөх "Бид 3-ын болзоо" кинон дээр шүү дээ. За бараг л энэ мөчөөс хойш зүрх минь сэмэрч урагдсан гэж хэлж болно. Гэхдээ тэр үед энэ эмэгтэйн сонирхолын залуу нь би яагаад ч биш байсан юм л даа. Би чинь тэгэхэд урт үстэй, уранхай джинстэй, хар маск хатуу савхитай, урт хоншоорон кобой гуталтай, гавал араг ясан зүүлттэй, дээд уруулан дээрээ үстэй, доод эрүүндээ сахалтай, догшин хар мотоциклтой, тэр гэхийн тэмдэггүй тийм нэгэн цул "ХАР" л амьтан явдаг байлаа ш дээ. Тэр үед киноны маань найруулагч Энхдалай ах, жүжигчин Амгаланбаатар, тэгээд манай хүн...энэ гурав миний тухай ярьсан юм байх. Жишээ нь......"Яаана аа тэр гуталыг нь харчихаач дээ, энэ аймар сонин залуу, ийм залуу яаав ч миний сонирхол биш ээ" гэж Шүүдэр маань ярьж гэнэ. Тэгтэл найруулагч Далай ах..."Ингэсэн хүн ч харин эсрэгээрээ нийлдэг юм даа" гэж хэлсэн байдагийн. Тэгсэн яасан байх нь уу???
Бидэн хоёр нийлсэн байх нь байна ккк.......Эмэгтэй хүн гэдэг утгаар нь бороо шороотой сэрүүхэн өдрийн зураг авалтаар би чинь хачин их халамжилна аа бас. Тэрийг нь манай хүн тэр үед ойлгодог ч байсан юм уу бүү мэд. ...Зураг авалтын багынхан маань нэг өдөр манай хүнээр бөөн бөөндөө нийлж тоглоод, тэр нь хэтрээд, энэ маань уйлж гомдоод, би өрөвдөж нөгөөдүүлтэй чинь өмөөрч сөрөөд гоё гоё юм их болсоон. За тэгээд сэтгэл санаагаар унасан үед нь хань болно. Инээлгэж, хөгжилтэй байлгаж, аль болох л сэтгэлийг нь өргөх гэж юу юу ч үзүүлдэг байсын сайн санахгүй байна. Бүтэн сар гарны турш үргэлж хамт байж, хамт хооллож, хамт зургандаа гарч, хамт ядарч, хамт дуулж хуурдаж инээж, хамтдаа байсан хором мөч бүхэн бид хоёрыг магадгүй холбосон биз. ...Нэг өдөр зураг авалтын үеэрээ сайн болсон гэдгээ хэлээд хаясөөн яаадын...Хайртай залуу нь цэцэрлэгт хүрээлэнд сюрприз барьдаг хэсэг байлаа. Би тэр үед өөрийнхөө хөгжим, микрофон зэргийг аваад ирчихсэн амьхандаа л орчин бүрдүүлж уянгын романтик ая тавих үүрэгтэй байсым. Тэр үед миний зураг авалт байхгүй байлаа. Яахав дурласан болохоор зураггүй ч гэсэн дагаад ирэхгүй юу!!! ...За тэгээд нөгөө Тодоо чинь улам халиад уянгын аяндаа хөглөгдөөд микрофоноороо хэдэн шүлэг хэлж байснаа үргэлжлүүлээд өөрийн санасан бодсоноо хэлээд л хаясан. Эмэгтэй хүн чинь чихээрээ яадаг билээ? гээд л...шүршиж гарсан даа. ...Удалгүй би мотоциклоо ч зарсан, за даа тэгээд юм юм ч өөрчлөгдсөн дөө.
Өнөөдөр би яагаад энийг дурссан бэ гэхээр...өнгөрснөөс өнөөдрийн маань амьдрал өрнөж байгаа учираас, өнгөрсөн тэр зүйл байгаагүй бол өнөөдөр бидэн хоёр магадгүй хамт байхгүй ч байж магад.
Уулзах, нийлэх тавилантай болоод л учирсан биз.
.............Энэ эмэгтэйд нэг л тийм хүч байдаг. Загнах үедээ загнана. Гомдох үедээ нэлээн урт хугацаатай гомдоно. Аргадна гэдэг бас л толгой ажиллана. Эргүү тэнэг болтол минь эрхлүүлээд байхгүй, ямар үед яаж намайг хөдөлгөх үү, хэзээ хурцалж, хэзээ барих уу гээд л, за тэгээд энэ гэрийн тавилганаас авахуулаад өмсөж зүүх идэх уух, хувцас хэрэглээ, машин тэрэг, мөнгө төгрөг гээд л энэ бүгдийг ганцаараа болгоод л, тааруулаад л, зохицуулаад л яваа юм даа. Багаасаа бие дааж сурсан тэр зүйлээрээ, юманд бууж өгдөггүй шазруун зангаараа, юмны арга эвийг олдог сэргэлэн байдлаараа, өөрийн сурсан мэдсэн авьяас чадлаараа энэ амьдралынхаа төлөө махийтлаа гүйж байгаа миний цорын ганц хайрламаар эмэгтэй бол Миний Хайр...
Зунжингаа хийсэн кино маань нээх гээд, өнөөдөр жүжиг маань нээх гээд би гэдэг хүн гэрийн бараа харахаа байсөөн. Өнөөдөр Миний Хайртын төрсөн өдөр...
Өнөөдөржингөө гүйж ресторанаа олж, өөрийнх нь төрсөн өдөр байтал хүмүүст бэлэг өгнө гэж тор дүүрэн юм цуглуулчихсан, өмсөх хувцсаа ч сонгосон юм уу бүү мэд ганцаархнаа л баахан гүйсэн байна. Хайр нь чамдаа үнэхээр тусалж чадахгүй байгаа даа Уучлалт гуйж байна.
Хайр нь чинийхээ бүх хүссэн зүйлийг нь заавал биелүүлж өгнө за. Амлаж байгаа шүү.
....Ийм л нэг хөөрхөн эмэгтэй өнөөдөр төрж байгаам даа. Чамдаа ХАЙРТАЙ шүү. Баяраа сайхан тэмдэглээрэй. Эрүүл байж, урт удаан жил надтайгаа хамт байгаарай" гэжээ.
Цагаан өнгөөр баярт өдрөө тодорхойлсон жүжигчин П.Шүүдэрцэцэгийн төрсөн өдрийн фото зургуудаас хуваалцъя.