ЗӨВ аарцны ундаанаас хүүхэд хордсон гэх гомдол ирүүллээ
2014/02/11
“Тэсо” корпорацийн сүү, сүүн бүтээгдхүүний “Милко” ХХК -аас үйлдвэрлэн гаргадаг аарцан бүтээгдэхүүнийг ундаан хэлбэрт оруулсан “Зөв” аарцны ундаанаас хүүхэд хордсон тухай хэрэглэгчийн гомдол манай сайтын мэдээллийн албанд ирсэн юм.
9902-5436 дугаарын утаснаас холбогдсон Баянзүрх дүүргийн 24-р хорооны иргэн Б.Үржинхандын хэлж байгаагаар “Өчигдөр ЗӨВ ААРЦНЫ УНДАА-наас өөр хордохоор зүйл хоёр хүүхэддээ идүүлээгүй, бүтээгдэхүүний хугацаа нь дууссан байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Хүүхдүүд бөөлжөөд бие нь сульдаад өнөөдөртөө сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй янзтай болохоор нь эмчид үзүүлтэл хордлого авсан байна гэсэн. Ханиад томууны үед аарцны ундаа сайн юм болов уу гээд хэргэлтэл ийм юм болчихлоо” гэсэн юм.
Зочин · 2014/02/28
Зөв аарцны ундаа чинь угаасаа хятадаас л оруулж ирж байгаа ш дээ.
Зочин · 2014/02/12
huurnuud ee cola gaa uugaad uhej baihdaa taarsan yumnuud, gants neg uildweruudiinhee muug uhaad hujaa narig demjdegee bo.li za illaaa