ИНЕГ-ын албан хаагч бусдад зодуулж нас баржээ
2018/11/27
Энэ сарын 18-ны өдрийн 04:00 цагийн орчим цагдаагийн байгууллагад залуус зодолдоод байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагынхан Ривер соунд клубт ирэхэд ИНЕГ-т ажилладаг Х, А нар нь бусадтай маргалдан зодолдсон хэрэг аж. Зодооны улмаас Х нь ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байгаад энэ сарын 22-ны өдөр нас барсан байна.
Энэ хэрэгт 4 залууг сэжиглэн, саатуулан шалгаж байгаа юм байна. Тэдний нэг нь Монгол улсын хилээр гарах гэж байхдаа саатуулагдсан аж. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
Зочин · 2018/11/27
nisehiiin ajilchid ih arhi uudag daa