ИНЕГ-ын Дотоод аудитын албаны дарга “ял” авлаа
2018/11/28
2018.05.31-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын хэсэг дарга нар Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жуулчин” төвийн караокегоор үйлчлүүлжээ. Энэ үеэр тэд Тамхины хяналтын тухай хуулийг зөрчсөн бөгөөд тамхи татахгүй байхыг сануулсан барменыг зодож танхайрсан байна.
Хэрэг гарах үед ИНЕГ-ын Дотоод аудитын албаны дарга Н.Мөнхсүрэн, тус газрын Агаарын навигацын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ё.Эрдэнэбат нар байсан аж.
Хохирогчийг О.Т гэдэг бөгөөд хамар нь хугарсан байна. Бид түүнийг олж уулзахад “Тухайн явдлаас хойш би ажлаасаа гарсан. Ямар ажил хийдэг хүмүүс вэ гэдгийг нь мэдэхгүй. Танихгүй. Хамар хугарсан. Цагдаад хандсан. Эрүүгийн хэрэг үүссэн байгаа. Одоо хэргийг шалгаж байгаа” гэв.
Хэрэг гарах үеийн бичлэг хавтаст хэрэгт авагдсан байна. Тиймээс энэ хэрэгт ИНЕГ-ын Дотоод аудитын албаны дарга Н.Мөнхсүрэнг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан тул Эрүүгийн хуулийн 11.6.1-д зааснаар шалгасан байна.
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан.
Тэгвэл энэ хэрэг шийдэгдсэн байна. Тодруулбал, ИНЕГ-ын Дотоод аудитын албаны дарга Н.Мөнхсүрэн 450 000 төгрөгөөр торгуулсан байна. Н.Мөнхсүрэн нь гэм буруугаа хүлээж, учруулсан хохирлоо барагдуулсан болохыг эх сурвалж мэдээллээ.
Хүннү · 2018/11/29
Хүний хамар хугарах чинь хөнгөн гэмтэл юм байна. Ял нь ч хөнгхөн юм байна. 450 мянган төгрөг улсад тушаачхаад, хохирогчдоо хөвөн, мааралны мөнгө өгөөд л болоо.
Зочин · 2018/11/28
Tegmeer bnaa. Zodood zodood yavchii yarshig. Huuli juram uilchlehgui yum chini.
Zochin · 2018/11/28
Baiguullgiin dotood jurmaar eruugiin hariutslaga huleesen bol ajlaas haldag juramtai l da. Deer ni bas alban esnii hural deer emegtei huniig eldveer ni helj doromjilsniihoo toloo nisehiin tsagdaad shalguulj zorchliin huuliar torguulah shiitgel avsan. Iim davhar davhar shiitgel avsan, gudamjnii tenemeliig davruulaal bdg. Dargiin naiz bolohoor ingej bolohgui. Olon havar negendee bolnoo!!! Ashig sonirhliin ilt zorchiltei ene hariutslagagui bolovsrolgui garuudad hariutslaga toosdog gazar alga uu!!!
шаабар · 2018/11/28
Хүний нүүр буюу ил харагдах хэсэгт гэмтэл учруулсан бол хүн , хүндэвтэр гэмтэлд тооцогддог. Тэр тусмаа хамар хугарах хөнгөн гэмтэл биш л дээ. Харж үзсэн юм байгаа биз дээ. Ер нь шүүх эмнэлэг Хууль зүйн Яаманд харьяалагдах болсноос хойш иймэрхүү дүгнэлт гаргах нь нэмэгдсэн гэх юм билээ.
Зочин · 2018/11/28
XAMAR HUGARAH HONGON GEMTEL YM BHDAAA YVAANDAA HAMAR MURUINA BITUURNE SHUU DEE.
сдаг · 2018/11/28
Хамт зодсон Эрдэнэбат нь хэргээ Мөнхсүрэнд тохож дээ.
Хүнээ зодоцгоо. · 2018/11/28
Хүн зодож хамрыг хугалах нь ийм хөнгөхөн ялтай байсан юм уу? За гарч хүнээ зодье.
ХУУЛЬ · 2018/11/28
odoo yos zuin hariytslaga tootsoh ychirtai