У.Хүрэлсүх: Та бол гучин гэр бүлийн нэг мөн, Н.Номтойбаяр аа
2018/11/30
УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан дөнгөж сая завсарлалаа. Хуралдаанаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байсан. Энэ үеэр УИХ-ын гишүүдийн асуулт, Ерөнхий сайдын хариулт анхаарал татаж байсан юм. Тухайлбал,
Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "ЖДҮ-гээс зээл авах нь байдаг л бизнесийн зарчим. Энэ асуудал нь 2018 оны төсөв батлагдсны дараа танай Засгийн газрын хэд, хэдэн сайд нар зохион байгуулалттай зээл авсан асуудал байна. Та Ерөний сайд болохдоо нэг зүйлийг хэлж байсан. Хууль бус зүйл битгий шаардаарай гэж. Би танаас хууль биелүүлэхийг л шаардаж байна. Энэ бол ашиг сонирхлын зөрчил үүссэн. Адаглаад л зээлээ эргэн төлж байгаа энэхүү үйлдлээ нотолж байгаа хэрэг шүү дээ. Хуулийн хэрэгжилтийг яагаад хангахгүй байна вэ. Санал хураах болоогүй байна. Оройхон хураах биз. Энэ ашиг сонирхлын зөрчилтэй сайд нараа чуулганы танхимаас гар гээд хэлчих зориг алга уу. Энэ 30 гэр бүл гэж яриад байгаа нь хэн бэ. Нэрсийг нь сонсмоор байна. Энд би хамрагддаг уу, тийм бол яагаад вэ" гэв.
Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Та бол гучин гэр бүлийн нэг мөн, Н.Номтойбаяр аа. Зөвхөн "МАК" 36 лиценз эзэмшдэг юм билээ. Цагаан суврагын ордыг авсан. Энэ бол танай гэр бүлийн өмч биш, ард түмний өмч. Цагаан суврагыг буцааж авах асуудлыг тавина. Нэг гэр бүл 36 лиценз эзэмшихгүй ээ. Нэг ч лицензгүй хүн Монголд 3 сая байгаа шүү. Энэ утгаараа та гучин гэр бүлийн нэг мөн. Эх орондоо хайртай хууль журам хэрэгжүүлэх гэж л байгаа бол та Цагаан суврагаа улсад буцааж өгөөд Улсын үйлдвэрийн газар байгуулчих. Би та нар шиг хүмүүстэй тэмцэж байгаа юм. Тийм учраас надад хүндрэл бэрхшээл учирч байна. У.Хүрэлсүх гэж нөхөд намын дарга, Ерөнхий сайд хийгээд явбал эрх ашгийн пирамид нурах учраас та нар амь тэмцэж байгаа. Засгийн газрыг огцруулахаар 27 хүн дотор Монголын ард түмний өмч хөрөнгийг хулгайлж авсан хүмүүс зогсож байгаа шүү. Зургийг нь сайн хараад аваарай. Би ард түмэндээ хандаж хэлж байгаа юм шүү.ЖДҮ санг Засгийн газар өөрөө шалгасан. Та сайндаа илрүүлсэн юм биш. ХХААХҮ-ийн сайдыг гурван удаа дуудаж ирж, энэ зээлийн санг хянахыг үүрэг болгосон. Ерөнхий сайд бүх сан руу орж чадахгүй та ч мэднэ. Салбарын сайд маань хариуцлага алдсан, хариуцлагаа ч үүрсэн. Ер нь цаашдаа Их хурлын гишүүд манай танхимын сайд нараас хууль бус зүйл битгий шаардаарай" хэмээн хариуллаа.
үнэн · 2018/12/03
Нямтайшир гэх Номтойбаярын аав муухай шуналтай хүн юм хийсэн нүгэл нь толгойг нь авах байхдаа
үнэн · 2018/12/03
Сумтайбаяр хүү шунал нүгэл хоёроо хэдий болтол даах бол нүгэл нь нүдээрээ гарна даа
njut; · 2018/12/03
НАХЯ-нд ажиллаж байсан эцэгт нь ч чамгүй булхай бийдээ,сайн шалгах хэрэгтэй,их ч юм гаранадаа
enhbayrsan · 2018/12/03
хүүкэд робингуд гэж нэр өгий
Зочин · 2018/12/03
Zuv zuv !
Зочин · 2018/12/03
Nomguibayar muuriin svvleer oroldovoo huurhii !
Зочин · 2018/12/02
ЦАГААН СУВАРГЫН ОРДЫГ УЛС ХАЙГУУЛ ХИЙЖ ЗАРДЛАА ГАРГАЖ НЭЭСЭН. ЭЛБЭГДОРЖ ЭЦЭГ НЯМТАЙШИР НАР ХУУЛЬ ЗӨРЧИЖ ХУЛГАЙ ХИЙЖ ДЭЭРЭМДСЭН. ТИЙМ УЧИР ТӨР ХҮҮ НОМТОЙ,ЭЦЭГ НЯМТАЙ НАРААС БУЦААЖ АВАХ НЬ ЗҮЙТЭЙ. ЦААНА НЬ ХЭДЭН ҮЕЭРЭЭ ЯДУУ ЯВСАН БУЯНЫ ӨНГӨР СУУГААГҮЙ ЭЛБЭГДОРЖ БИЙ. АВ ОДООХОН АВ ХҮҮКЭЭ.
Зочин · 2018/12/01
ЧИ Ч ГЭСЭН НААД ЛИЦЕНЗҮҮДЭЭ ӨГӨӨ
Hi · 2018/12/01
Said unen helseen, tehdee said maan nomtoibayar in etsgiig saihan hundelj helseen. Harin nomtoibayar bol saidiin omnoos tsor tsor hiideg nusgai hen be chi,
Hyrelsyhee hezee ch byy byyj egeerei!!! · 2018/11/30
Hyrelsyh bol siidsen ene bysarmag hylgaich nartai temzeh ni niigemiin saardlaga bolood bna!tiimees toroon zeb abch yldeh ni niigemd heregtei bna!ardchilsan ylas nertei yum bol bid ardchilaliin zarchimaar yabahiin tyld abilgagch toroos tersen terbymtangyydtai temzeh ni tyiliin chyhal biz dee!!!yynii tyld Hyrelsyh sain myy helyylej ezeseen hyrtel temzeh ni zeb!!!!demjij bna!demjeed ch zogsohgyi yil hereg yg heleeree abilgagch hylgaich toriin esreg gemt heregtengyydtei bainga temzeh bolno!ene ylasiig ylas sig bolohod jinhene tyslah erenhii saidad tyslana!erenhii said mandah boltygai!!!!ard tymen iim l bodoltoi baina!
Зочин · 2018/11/30
Их бага, дээр доргүй, баян ядуугүй хуулиа дээдэлвэл хэзээ ч ийм юм яригддаггүйн жишээ бол Япон улс байна.
зочин · 2018/11/30
номтойбаяр гэж хэн бэ Хүрэлсүх сайдтай цэц булаалдахад номтойбаяр бол арай жулдах байхоо
зочин · 2018/11/30
Толгойгоороо мөрий тавьсан ч Хүрэлсүхийн ЗГ огцрохгүй, яагаад гэвэл тэр Монгол орны ЯЗГУУР ЭРХ АШГИЙН төлөө тэмцэж байгаа юм. Гомдогсод, горилогсод бол зөвхөн өөрсдийнхөө төлөө амиа өгөхөөс ч буцахгүй тэмцэж байгаа юм. Харин энэ тулааны дунд альч учраа олохгүй мөртлөө зөвхөн МӨНГӨ бодсон амьтан байж байгаад санал хураалтын дараа үеийн үед үр удмаараа УРВАГЧ гэсэн нэр зүүх бүү хэл ОВОГ авах нүдний булайнууд гарна шүү. Бурхан минь.
ард · 2018/11/30
Хүрэлсүх яагаад тэр Цагаан суваргын асуудлыг одоо ярьж байгаа юм бэ. ЕС байсан 2 жил шахмын хугацаанд энэ асуудлыг яагаад ард түмнээс нууж байсийм бол. Унах болохоороо шатнаажлах гэж үү.
Зочин · 2018/11/30
30 гэр бүл 3 сая монголын иргэдын хөрөнгийгавчихаад байгаа нь үнэн шүү
Зочин · 2018/11/30
хүрэлсүхээ одоо болиоо элбэгдорждоод л яваад байна гэж бодснуу даанч хийсэн хулгай чинь ил байна