Д.Сарангэрэл: Гадаа төрөхөд хүргэсэн буруутай хүмүүст хариуцлага тооцно
2018/12/05
Амаржихаар ирсэн эмэгтэйг тасаг андуурсан гэх шалтгаар гадаа автомашинд төрөхөд хүргэсэн асуудлаар өчигдөр (2018.12.04) нэлээд шуугисан. Эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын хариуцлагагүй үйлдэлд олон нийт маш их дургүйцлээ илэрхийлж буй.
Харин энэ талаар салбарын сайд Д.Сарангэрэл цахим хуудаснаа өөрийн байр сууриа илэрхийлж, холбогдох хүмүүст нь хариуцлага тооцохоо мэдэгджээ. Тэрээр “ЭХЭМҮТөвийн хүүхдийн тасагт ирсэн жирэмсэн эмэгтэйг төрөх тасаг руу явахыг угтах үйлчилгээний ажилтан зөвлөснөөр замдаа гадаа төрж, эмч мэргэжилтнүүд шуурхай арга хэмжээ авсаны үр дүнд одоо эх хүүхэд эсэн мэнд, биеийн байдал тогтвортой байна. Гэхдээ харанхуй шөнө, хүйтэнд гадаа төрөхөд хүргэсэн буруутай хүмүүст хариуцлага тооцно.
Эх хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахын зэрэгцээ хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэдэг эмч мэргэжилтнүүдийнхээ нэр төрд сэв суулгаж, олныг цочроосон хэрэг гарсанд уучлал хүсье. Цаашид салбарын ёсзүйн асуудалд онцгой анхаарч ажиллах болно.” гэсэн байна.
Цалингаа нэмүүлэхийг шаарддаг эрүүл мэндийн салбарынхны үйл ажиллагааны доголдол энэ мэт байдлаар илэрч, олны бухимдлыг төрүүлсээр байгаа бөгөөд хариуцлагын тогтолцоог энэ салбарт чангатгах хэрэгтэй гэсэн сэтгэгдлийг олон нийтийн зүгээс байнга хэлж, сануулж байгаа юм.
зочин · 2018/12/06
мэргэжлийн бус сайд та бас хариуцлага хүлээх ёстой
Зочин · 2018/12/05
Chi uurteiguu hariutslaga tootsooch ee ehleed. Yamand ajillaj baigaa mergejliin bus hamaatan sadanguudaa gargaaj eruul mendiin calbariig tseverlej uguuch ee
naran · 2018/12/05
Emch suvilagch nar buduuleg sh de
Зочин · 2018/12/05
Буруутай хүмүүст чи хариуцлага тооцдог байж. Чамд Ерөнхий сайд хариуцлага тооцох байх. ер нь чи ажлаа өмнөх мэргэжлийн сайдаа өгвөл яасан юм бэ.
Монгол · 2018/12/05
Энэ дальжигар хүүхний хариуцлага тооцох гэж ямарийм байх вэ. Ядарсан нэг эмч, сувилагч нараар тоглоно биз. Шудрага ёсоор бол Эрүүл мэндийн сайд огцрох ёстой.
ИРГЭН · 2018/12/05
zochin · 2018/12/05
gar hardag emch niigm.s zailuulm.r mungu uguhgui hudluhgui iim emch nar mgl emch uildel bichleg hj ard tumend il bolgoj neer.r thathval tna
Зочин · 2018/12/05
SARANGEREL OGTSROOOD MERGEJLIIN HUN SAID BOLVOL ULSIIN ERUUL MENDIIN ASUUUDAL SAIJRANA DAAAAAAA.
Irgen · 2018/12/05
Uwchtun hewtej emchluulehed emch suwilagch asragch nart zaawal gar dr ni yamar neg yum tawihgui bol yamarch anhaaral uilchilgee bhgui gsen ug eniig said yaj shiideh we
emch · 2018/12/05
hahuuli terneesee ih avch bgaa ym chin uilchlegcheesee said hurtlee avdaggui hun bhgui shd
Dandar · 2018/12/05
Tsalin bol bas arai ineedtein bn lee 500-600 myangaar yaj hun amidarh ve