Дөрвөн гишүүн УИХ-ын даргын өмнө эсэргүүцлээ зарлаж байна
2018/12/06
УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж, өнөөдөр Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан гишүүн чуулганы нэгдсэн хуралдааны танхимын өмнө суулт зарлаад байсан билээ.
УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр тухайн үеийн МАН-ын удирдлагууд төрийн удирдах албан тушаалуудыг үнэлэх замаар “60 тэрбум” төгрөг босгох төлөвлөгөө боловсруулж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсан болсон. Уг хэрэгт УИХ-ын дарга М.Энхболд нэр холбогдсон тул түүнийг чуулган даргалах эрхгүй хэмээн дээрх гишүүд үзэж буй юм.
УИХ-ын танхимын гадна суулт хийж байсан дөрвөн гишүүн яг одоогоор чуулганы хурлын танхимд, УИХ-ын даргын өмнө зогсон шаардаж байгаа аж.
Яг одоогоор УИХ-ын чуулган 40 гишүүнтэй үргэлжилж. Ч.Улааныг ХХААҮҮ-ын сайдад нэр дэвшүүлэн томилох эсэх талаар ярилцаж байна.