Нөхөртэйгээ эргэж нийлсэн ч надад хамаагүй мэт санагдах боллоо
2018/12/06
Сайн байцгаана уу? Би нөхрөөсөө салаад хоёр жил гаран болж байгаад саяхан эргээд нийлсэн юм хэхэ. Тэгээд өмнө нь хамт байхдаа үргэлж цаг тутамд л хаана юу хийж байгааг нь асууж лай болдог байлаа.
Салаад буцаад нийлснээс хойш ерөөсөө асуумаар ч үгүй санагдах юм. Надад хамаагүй мэтээр. Бид хоёр хүүхэдтэй, гол нь ингэж зөнд нь хаях зүгээр үү? эсвэл бас хугацаа хэрэгтэй байгаа юм болов уу, доромжлохгүйгээр санаа бодлоо солилцоод өгөөрэй
Зочин · 2019/01/18
ТЭР ЧАМАЙГ АСУУСАН Ч АСУУГААГҮЙ Ч ХИЙХ ГЭСЭН ЮМАА ХИЙЖ Л ЯВДАГ. ЧАМАЙГ АСУУГААД БАЙХААР БОЛИНО ГЭЖ БОДООГҮЙ БИЗ ДЭЭ. ХАРИН Ч ЭСЭРГЭЭРЭЭ АСУУХГҮЙ БАЙХАД НАДАД ЭНЭНЭЭС ӨӨР ХЭН БАЙХ ВЭ ГЭЖ БОДНО. ӨӨРИЙГ НЬ ХЭТ ҮНЭЛЭХГҮЙ ХАРИН Ч ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛҮҮЛЭХ ЮМ ХИЙЖ БАЙСАН НЬ ДЭЭР ШҮҮ. ГЭМГҮЙ ХАРДУУСААД АВСАН Ч ЯАХ ВЭ. ХАРИН ХЭТРҮҮЛЭГ ХЭРЭГГҮЙ
Умбаа · 2018/12/12
та өөрийгөө бас өөрчлөх хэрэгтэй өөрөөс чинь илүү эмэгтэй түүнд олдохгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй мөн үр хүүхдээ өөрийг тань сонгоод ирсэн учир одоол харин маш сайн ярилцаж ойлголцох нь чухал хэрэв тэгэхгүй бол зүгээр л амьдралаа там болгоно, хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөөтэй учир дахин нэг нэгэндээ дурлах, гэр бүлсэг байдлыг бий болгох, болзох, алдаа дутагдлаа ярилцаж нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаарай таны гэр бүлд аз жаргал хүсье
сайнаа · 2018/12/07
хүүхдүүдээ өнчрүүлэхгүй байхыг бодоорой. Тэвчээртэй бай удалгүй буцаад хуучин хэвэндээ орноо