Н.Алтанхуяг: Цагаан суваргын ордын 34 хувийг хуулиараа Монголчууд эзэмших ёстой
2018/12/11
Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт зочноор оролцлоо. Тэрээр Монголын улстөрд бугшсан бүлэглэлийн булхай луйвруудын талаар ний нуугүй ам нээв.
Энэ дундаас онцлох нэг асуудал нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын гэр бүлийн эзэмшдэг Цагаан суваргын ордын 34 хувийг Монголын ард түмэн эзэмших ёстой гэдэг нь анхаарал татсан хариулт байлаа.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэлэхдээ “тэр н.Дэнзэн гэдэг залууг шорон гяндангаар тамалж, залуу айлыг амьдын хагацалд унагасан хүн бол энэ Н.Номтойбаяр байхгүй юу. Н.Номтойбаяр өнөөдөр цагаан суваргын эзэн биздээ энэний эзэн ч гэж юу байхав дээ Монголын ард түмний баялагийг л авчихсан байхгүй юу. Энэ ч гэж дээ аав нь л авцан юм. Аав нь яаж авсан бэ тагнуулд ажиллаж байхдаа мэдээлэлтэй хүн байсан. Тэгээл компани байгуулж гараал тэр үеийн Ерөнхий сайд бас л бид нар шиг нэг юмыг зөвлөх болгоол авна, тэгээл баахан лиценз тууцан. Тэрнийхээ дараа энэ хүүгээ 2 удаа тагнуулж ажиллуулж мянган юм янзласан. Тэгээд намайг бас ингээд байдаг юм. Энэ Н.Алтанхуяг гэдэг нөхөр Ерөнхий сайд байхдаа, Цагаан суваргын ордын 34 хувийг Монголчууд эзэмших ёстой биздээ? Тэрнийг нойл болгосон гээд байдаг байхгүй юу. БИ ТИЙМ ЮМ ХИЙГЭЭГҮЙ. Манай Засгийн газар дээр нэг ийм яриа боллоо. Ерөнхий сайдаа энэ цагаан суваргын ордын 34 хувийг төрд эзэмших ёстой хуулиар. Гэхдээ энэ Оюутолгойг харсан чинь 34 хувь чинь бөөн гай юм биш үү энийг тэгээд нойлоор нь өгчүүл яасын... күүээ тийм юм байхгүй шүү... одоо бүр алах нь... нөгөө Алтанхуяг чинь 34 хувийг Н.Номтойбаярт бэлэглэхийн гэнэ ээ. Битгий олон юм донгосоод бай, за аваад ир гээд 34 хувиар нь бичээд Их хуралд оруулж байсан. Үр дүн нь яаж гарч байна гээч Их хурал дээр 34 хувь нь нойл болж гарч ирсэн. За эндээс та нар Монгол улсын эзэн хэн бэ гэдгээ бод” гэж “цензургүй яриа” нэвтрүүлэгт ярилцлаа.
Үндсэндээ бол У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэх үед Цагаан суваргын ордын талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хууль зөрчөөгүй гэсэн тайлбарыг хэлж, 36 битгий хэл 360 лиценз манай гэр бүл дангаараа эзэмшсэн ч яадаг юм ухааны хариултуудыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхт өгч байлаа. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагаан суваргын ордыг төрд буцаан авна. Ард түмэнд буцааж өгнө нэг гэр бүл хууль зөрчин дангаараа орд газрыг эзэмшихгүй, бүлэглэлийн зарчмаар Монголын ард түмний өмчийг завшдаг,шударга бус зүйлтэй тэмцэнэ, төрийн ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ хийнэ гэж үсчээд байгаа нь Ард түмний төлөө юм гэдгийг эндээс харж болохоор байна. Мөн Цагаан суваргын ордыг Н.Номтойбаяр өнөөх төрийг тонон дээрэмддэг бүлэглэлийн зарчмаар авсан гэдгийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ч мөн нотоллоо.
Иргэн · 2018/12/11
Тагнуулынхан мэдээлэлд ойр байдаг гэдэг нь үнэн дээ. Сүүлиин үед тагнуулынхан л баян байна лицензииг олноор эзэмшдэг нь үнэн шүү дээ. Ард иргэдэд Газрын баялагаас хүртэх эрх байгаа шүү
Иргэн · 2018/12/11
Ялтанхуяг Ерөнхий саад УИХ-ын гишүүн байхдаа л шийдсэн биздээ!!
бузар булайгийн үүр · 2018/12/11
Архи ууна согтуугаар хүн дайрна, хүүхэн хүчиндэнэ, мөнгө тараана, хууль бус шийдвэрүүд гаргуулна за за Юмгуниг гэдэг нөхрийн талаар бичээд байва хорвоогийн бүх мууг бичих болох нь бузар цаашаа цаашаа
Zochin · 2018/12/11
34huviig unegui omchloh erhtei.yun mongo tolj omchloh
иргэн · 2018/12/11
уг нь бол Үндсэн хуулиндаа Газрын доорхи Байгалийн Баялаг Ард түмний Өмч гээд Зааж тунхагласан л байдаг гэтэл Эсэргээрээ Үндсэн хууль Худлаа Тунхаг бичиг болж таарч байх шиг өнөө бүх Ард түмний Өмч маань нэг Гэр бүл Аав хүү 2-ын Эзэмшилд ямар аргаар яаж яваад очижчихсоныг Бүү мэд одоо тэгээд өгөхгүй ээ гээд элдэв Хууль тайлбарлаад сууж байдаг ёстой нөгөө Монголын Хууль 3 хоног гэдэг л болж дээ гэхдээ эрт орой нэгэн цагт Ард иргэд Өөрсдийнхөө Өмчөө авах цаг ирэх байлгүй дээ юм дандаа энэ хэвээрээ байгаад байна ч гэж юу байхав Цагийн аяс бага багаар өөрчлөгдөж Залуу хойч үе маань ч дуугарч эхэлж Шударга ёсны Салхи сэвэлцэж эхэлж байгаа хойно учир бий дээ Баян хүнийг Балаг тойрохгүй ч гэдэг Ганцаараа идсэн Гахай ч таргалдаггүй ээ ч гэдэг юм юм л болох вий одоохондоо ч яахав Хорвоо Бөмбөг 2 бөөрөнхий гэдэг үг Үнэн шүү
Zochin · 2018/12/11
muu golog chinii tsagchin udhgui. YAdag buzar vee. 10har nugliin ezen bnuu gui yu