Кентакки мужийн мисс бүсгүй нүцгэн зураг илгээсэн хэргээр ял сонсохоор болжээ
2018/12/11
Рамсей Бирсе гэх 28 настай бүсгүй насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан хэргээр өнгөрсөн долоо баривчлагджээ.
15 настай сурагчийн утаснаас Бирсегийн нүцгэн зургуудыг анх эцэг эх нь олж харснаар цагдаагийн байгууллагад хандан энэ хэргийн эхлэлийг тавьжээ. Бирсе тухайн сурагчид цагийн багш хийж байхдаа танилцаж байжээ.
Уг бүсгүй нь 2014 онд Америкийн Кентакки муж улсын миссээр тодорч байсан нэгэн аж.