Ёсзүйн дэд хорооны хуралдаан өнөөдөр 14.00 цагт болох гэж байна.  Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт гараагүй байна. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат зэрэг нэр бүхий 22 гишүүн бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахад бэлэн байгаагаа өчигдөр мэдэгдсэн. Улмаар гарын үсгээ зурж, Ёсзүйн дэд хорооны дарга С.Бямбацогтод хүргүүлээд байгаа юм. 

Учир нь гишүүд ЖДҮХС-гаас нэр бүхий гишүүд зээл авсан асуудалд холбогдоод байгаа. Тиймээс бүгдээрээ бүрэн эрхээсээ татгалзаж байгаад шалгуулъя хэмээн уриалаад байгаа юм. 

Хэдийгээр Ёсзүйн дэд хорооны хуралдаан товлогдсон ч хуралдах эсэх нь эргэлзээтэй. Учир нь Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр Ёсзүйн дэд хороо хуралдаж, ЖДҮХС-тай холбоотой гишүүдийн асуудлыг хэлэлцэх байсан ч гишүүд хуралдаандаа орохгүй байсаар ирц хүрэхгүй хуралдаж чадаагүй билээ.