Үндэсний их баяр наадмын шагайн харвааны төрөлд Сүхбаатар, Баянгол, Сант, Орхон, Алтанбулаг, Зүүнбүрэн, Мандал, Сайхан сумын харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.

Багийн дүнгээр Баянгол сумын С.Ариунбат ахлагчтай баг түрүүлж, Төмөр замын Сүхбаатар зангилааны Ж.Амарсайхан ахлагчтай баг, Орхон сумын Д.Ганхуяг ахлагчтай багууд удаалав. Цуваа харвааны төрөлд А.Идэрбаяр тэргүүлж, Ш.Ганхуяг, Л.Тулгабаяр нар удаах байрт шалгарлаа.