ФОТО: “Бид давтагдашгүй” загварын шоу

Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд алив ялгаваргүйгээр тэгш оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх, тэдний өвөрмөц хэрэгцээнд түшиглэсэн нийгмийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг 2017 онд баталсан. Эл зорилтын хүрээнд БСШУСЯ-ны Соёл урлагийг хөгжүүлэх сангийн дэмжлэгтэйгээр “Бид чадна эм эн нэгдэл” ТББ-аас санаачлан зохион байгуулсан “Бид давтагдашгүй” хувцас загварын шоу өнгөрсөн Бямба гаригт буюу долдугаар сарын 07-ны өдөр амжилттай болж өнгөрлөө.

Тус  ТББ аас өмнө нь Тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын шоу /2013/, Тэргэнцэртэй сайхан бүсгүй тэмцээн /2014/ зэргийг зохион байгуулж байсан бол энэ удаад мэргэжлийн загвар өмсөгчид болон дауны хомсдол, гар хөлний протезтэй, саажилт, тэргэнцэртэй гэх мэт төрөл бүрийн хөгжлийн бэрхшээлтэй нийт  30 орчим залуусыг оролцуулсан, өргөн хүрээг хамарсан загварын шоуг зохион байгуулсан нь энэ юм.
 

 

 

Хүн бүрийн давтагдашгүй чанар, гоо сайхныг хувцас загварын урдагаар илэрхийлэх хөгжлийн бэрхшээлтэй залуус, мэргэжлийн загвар өмсөгчид оролцсон уг загварын шоунд загвар өмсөгч залуус үндэсний брэнд, монгол залуусын биенд тохируулж урладаг “Urban Jeans”-ийн хувцсыг толилуулсан бөгөөд БСШУСЯ ивээн тэтгэж,  "Эм Си Эс Кока Кола" ХХК дэмжиж, зохион байгуулагчаар “Эра” төв ажиллалаа.    

Дэлхийн олон оронд “Wheel chair fashion show” буюу тэргэнцэртэй иргэдийн загварын шоу тогтмол зохиогддог бөгөөд манай улсад анх удаа ийм төрлийн шоу болсноороо онцлог юм.