УИХ-ын гишүүдийн цалинг хасах санал гаргав
2018/12/21
Сүүлийн хэдэн өдрүүдэд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдэхгүй улмаас хурлаа хийж чадахгүй байгаа. Тэгвэл өнөөдөр ч гэсэн УИХ-ын чуулган 6 дахь удаагаа хойшиллоо.
Өнөөдрийн чуулганаар Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний аюулгүй байдалтай холбоотойгоор сэдвээр үг хэлэх байсан ч ийн хуралдаж чадсангүй. Өнөөдрийн чуулганыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж явуулах учиртай байсан. Тэрээр УИХ-ын даргын индэр дээрээс хэдэн гишүүн хуралдаа ирсэн, хэн хэн чөлөөтэй, хэд нь тасалсан талаар мэдээлэл өгч, ард иргэдээс уучлал гуйлаа.
Мөн УИХ-ын дарга М.Энхболдыг захирамж гаргаж, шалтгаангүй ажлаа тасалсан гишүүдийн цалинг хасах санал гаргаснаар чуулган хуралдаж чадалгүй хаагдлаа.
Иргэн · 2018/12/22
Цалин хасах юүч биш?! Сонгогдсон УИХ-ын гишүүд хуралдаа суухгүй байна гэдэг ноцтой гэмт хэрэгшдээ?!
Зочин · 2018/12/21
өө бас цалин авдиймуу юун гоёийн