Цахим тоглоомын газрууд есөөс доош насны хүүхдэд үйлчлэхгүй
2014/02/16
Засгийн газрын өнгөрсөн оны 410 дугаар тогтоолоор баталсан “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн саналыг үндэслэн өөрчлөлт орууллаа.
Шинэчилсэн журмаар цахим тоглоомын газрын ажиллах цагийг 23, үйлчлүүлэх насны доод хязгаарыг есөн нас болголоо. Цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэх газар 23:00 цаг хүртэл ажиллаж болно. Гэхдээ 9-16 насны хүүхдэд зуны улиралд 20:00, өвлийн улиралд 18:00 цаг хүртэл үйлчлэх юм. Ингэхдээ хүүхдийг хоёр цагаас илүү тоглуулахгүй байхаар журамд заажээ.