Маргааш экс сайд нарын хэргийг мөрдөн байцаалтад буцаах эсэхийг шийднэ
2018/12/25
Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар болон түүний хүү О.Тэмүүжин, Д.Жаргалсайхан нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэгийн хурал Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Тодруулбал маргааш буюу 2018-12-26-ны өдрийн 13:30 цагт урьдчилсан хэлэлцүүлэг болох бөгөөд уг хурлаар хэргийг мөрөн байцаалтад буцаах, гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурлыг товлох юм. Ц.Оюунбаатарт нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 гэсэн зүйл ангиар буюу албан үүргээ урвуулан ашигласан гэх зүйл ангиар ял төлөвлөөд байгаа юм.
Маргааш мөн Монгол улсын Эдийн замгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Р.Онон нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болон.
Бид дээрх урьдчилсан хурлуудаас ямар шийдвэр гарах талаар эргэж мэдээлэх болно.
иргэн · 2018/12/25
яана даа энэ шүүх засаглал ямарч хүн мэдээд байгаа хэргийг цагаатгаж алах вий хулгайч хулгайчаараа дуусна
бодлын хулгайч · 2018/12/25
ГҮЙЭЭЭ МӨН ТЭНЭГТЭХ ЮМААА. АСУУДАЛ ОЙЛГОМЖТОЙ БУС УУУ