Ц.Пүрэвхүү: "41 сая төгрөгийг Пүрэвхүү миний бие идсэн, залилсан, авилгалд авсан, луйвардсан түүхээ хүргэе"
2019/01/09
Утааны эсрэг ээж аавууд ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Ц.Пүрэвхүү болон тус төрийн бус байгууллагын хүмүүсийг утааны асуудлыг ашиглан 41 сая төгрөгийг авч амаа үдүүлсэн тухай нийгэм даяар буруушаах болсон.
Мөн эх хүүхэд бүрийг тав хоног амралтанд амруулахаар 8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн нь уг асуудлыг улам хурцатгасан юм. Тэгвэл сэтгүүлч Ц.Пүрэвхүү энэ талаар дэлгэрэнгүй тайлбар оруулжээ.
Ц.Пүрэвхүү: "41 сая төгрөгийг Пүрэвхүү миний бие идсэн, залилсан, авилгалд авсан, луйвардсан түүхээ хүргэе. Та нар бас идээрэй. Засгийн газар тэр мөнгийг бидэнд өгөөгүй юм!!! Бид аль өнгөрсөн өвлөөс айлуудын гэр байшин дулаалах сайн үйлсийн аянг хийсээр, ач холбогдлыг нь нүдээр харсаар энэ чиглэлийн мэдлэг мэдээлэл иргэдэд хэрэгтэйг ойлгож, сайн зөвлөхүүдийн ачаар иргэдэд сургалт явуулах төслөө боловсруулчихаад санхүүжилт хайж эхэлсэн юм. Иргэний байгууллага зөвхөн жагсаж эсэргүүцэж шаардах биш, өөрсдөө ч гэсэн утааг бууруулах ажилд хувь нэмэр оруулах ёстой гэж бодсон юм. Бид цахилгаан станц барьж чадахгүй, улс 75 тэрбумаар тавиад байгаа цахилгааны өргөтгөлийг бид карманаасаа гаргаад хийж чадахгүй. Бид хүүхдээ хараад гэтээ суудаг сайн дурын 5 ээж, нэг мэргэжлийн багш л хүмүүс.
Бид юу хийсэн бэ гэхээр, Агаарын бохирдлын эсрэг санг зохицуулдаг хуулийг нь уншиж судласаар
агаарын бохирдлыг бууруулах сургалт, сурталчилгаа явуулахад энэ сангаас санхүүжилт үзүүлдэг болохыг мэдэж авсан. Ингээд төслөө боловсруулаад Нийслэлийн засаг даргын тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам, АНУ-ын Элчин сайдын яам, Канад Австралийн элчин сайдын яамдаас санхүүжилт үзүүлэхийг хүссэн. Элчин сайдын яамдууд дэмжээгүй бөгөөд БОАЖЯ мэдээж эхэндээ өгөөгүй, бид маш олон удаа хуулийн зүйл заалтаа үзүүлж, энэ чиглэлд идэвхитэй үйл ажиллагаа тогтортой явуулдаг бүртгэлтэй ТББ болохоо батлаж байж , яамныхан аргагагүй ацан шалаанд орсондоо хуулийн дагуу бидэнд олгохоор шийдвэрлэсэн юм. Энэ мөнгө бол нэг сайдын мөнгө биш, агаар бохирдуулагчдын төлсөн төлбөр буюу татвар төлөгчдийн мөнгө! Яалт ч үгүй хуулин дээр нь цагаан дээр хараар биччихсэн учраас л наашаа харж инээж, цаашаа харж ярвайж байгаад л Байгаль орчны яамныхан өгсөн дөө. Бид хүсэлтээ аль 5 дугаар сард өгөөд зун сургалтаа явуулах хүсэлтэйгээ албан бичгээр мэдэгдэж байсан ч бүтэн зун дууссаны дараа 8-р сарын сүүлд сургалтын санхүүжилт орж ирсэн. Ингээд бид Баянзүрх дүүргээс эхлээд иргэдэд зориулсан “Гэр байшингаа дулаалцгаая” сургалтаа эхэлсэн. Бид нэг сургалтанд 35 хүн л ирэхээр тооцоход 45 бүр 55 иргэд ирж байна. Сургалтын багшийг асуултаар булаад явуулдаггүй, практик амьдралд шууд хэрэгтэй ийм сургалт ёстой ховор байдаг, тэгээд өдрийн хоол цай ундтай ямар тухлаг юм бэ гэж иргэд маань хэлдэг. 2018 оны 12-р сар хүртэл энэ сургалт үргэлжилсэн!!! Нийт 1200 гаруй хүнийг хамарсан чамлахааргүй сургалт. Гэвч гэр хороололд 220,000 айл байхад бид дөнгөж 1200д нь сургалтаа явуулсан гэхээр дэнүү хангалтгүй. Ахиад таван цаас олддог бол ахиад ч явуулмаар байна, бид цөөндөж байна, биднээс гадна өөр олон иргэд нийлээд ийм сургалт явуулах ёстой, түүнийхээ санхүүжилтийг Агаарын бохирдлын эсрэг сангаас авахаар хөөцөлдаж эхэлмээр байна. Тийм учраас постны эхэнд та нар бас идээрэй гэж албаар бичсэн билээ. Бид Энэ 40 сая төгрөгөөр нь сургалтын эхээ бэлдэж, дизайнерт нь мөнгийг нь төлж, А3 хэмжээтэй тараах материалууд хэвлүүлж, сургалтанд оролцсон иргэддээ халуун цай кофе, өдрийн хоол, дэвтэр бал, бичгийн цаас, дулаалгын материал халаагуур зардаг нийт 50 орчим компанийн утас хаяг жагсаалттай, үнийн харьцуулалттай өчнөөн хуудас материал, видео бичлэг, бензин тос гээд бүгдийнх зардлыг гаргаж явна. Энэ 40 саяыг нь биднийг идсэн уусан гэвэл бид 1200 иргэнтэйгээ хамт идсэн. Тиймээ, бид өвлийн хүйтэнд өглөө 9 цагт хүйтэн иргэний танхимд цуглаад 12 цагт өдрийн хоолоо авчруулаад идчихээд үргэлжлүүлээд 16 цаг хүртэл яаж гэр байшингаа дулаалах талаар суралцдаг байсан. Бид иргэдэд дулаалгын материал өгч чадахгүй, бидний хэдэн ээжүүдэд тийм мөнгө байхгүй, Дэлхийн банк л өгч чадаж байхад сайн дурын 5 хүүхэн ганц эрэгтэй багш хаанаасаа юугаараа 220 мянган айлын утааг бууртал ажиллах юм бэ, Бид гэр байшингаа дулаалж иргэдийн түлэх нүүрсийг бууруулах нь иргэдэд үлдэцтэй бөгөөд гэр байшингийнх нь үнэ цэнэ нэмэгдэх ажил гэдэгт итгэдэг. Мэдээж дарга нарт ямар ч ашиггүй ажил. Биднийг Засгийн газраас 40 сая төгрөг аваад амаа хамхичихсан гэж бодож байгаа бол та эндүүрч байна. Өчигдөрхөн л Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас нь Агаарын бохирдлын эсрэг агентлагаа нэхэж , Засгийн газрын бүх дэд сайд нарыг нь нэртэй зурагтай нь шүүмжилж, Ерөнхий сайдынх нь утсыг Монголын бараг бүх иргэн мэддэг болтол нь зарлаж байна. Та нар өмнө нь хэзээ Ерөнхий сайд, Ерөнхийлөгч , УИХ-ын дарга нар уруу мсж бичиж асуудлаа хэлдэг, эргээд хариу ирдэг байсан юм бэ, сүүлийн 2 жил энэ групп дээр хашгичсаны дүнд л бидэнд хариу ирдэг болсон шүүдээ.
Иргэдээ мэдээллээр хангаж, соён гэгээрүүлэх ажилд Төрийн бус байгууллагууд манлайлан оролцох ёстой. Сургалт хийхэд мөнгө хэрэгтэй! Бид нөхрүүдээсээ, гадаадын сангуудаас бага хэмжээний санхүүжилт авдаг ч 1200 орчим иргэнийг хамрах сургалт явуулахад даан ч хүрэлцэхгүй байна. Гэр хороололд 660,000 хүн амьдарч байна! Ердөө 1200 иргэн л энэ сургалтанд хамрагдаж чадна гэхээр бид өөрсдийгөө чамлаад байна. Илүү өргөн хүрээтэй хиймээр байна. Цаашдаа ч хийх болно. Ер нь ямар эрүүл ухаантай хүн Засгийн газраас авилгал авахдаа тулбал байгууллагынхаа дансаар дамжуулаад, өөрөө гарын үсгээ зураад, сургалтаа явуулаад тэр тэр байгууллагын дэмжлэгээр хийж байна гэж фэйсбүүк групптээ зарлах уу ???Бид энэ сангаас санхүүжилт авч иргэддээ хичээл заах хэрэгтэй гэдэгтээ итгэлтэй байдаг учир тамгаа дарж, өөрийн гарын үсгээ зурж байгаад авсан юм.
Өөрсдөө иргэддээ хандсан ажлаа хийхгүй, иргэдээ ОРК гэж доромжлоно, тэгээд иргэддээ зориулаад Иргэний байгууллага нь сургалт хийхээр луйварчин болчихдог бол би бүр том гарын луйварчин болмоор байна!!!
Ичихгүй бол хэдэн иргэдийн маань хоол идэж байгаа зургийг нэхээрэй!!!
Аргагүйлдээ, дарга нарын тэрбумаар нь хувааж идсээр ирсэн утааны мөнгөнөөс нь 40 саяыг аваад иргэддээ зарцуулчихсан болохоор хурган дарга нар дургүй нь хүрээд манай гэрээг албаар задласын. Хэн гэдэг дарга задлаад 400 саяын авилга нь нурсныг хэлмээр байвч цаг нь арай л болоогүй байна.
Нас дөнгөж гуч гарч байна, үр хүүхэд минь дэндүү балчир байна! Тэднийхээ ирээдүйг намын бууны нохдоор харсаар байж дуугүй баллуулахгүй ээ. Өмнө нь та нар утааны мөнгөнөөс хяналтгүй зоргоороо хулгайлдаг байсан байх, одоо цаг өөр болсон!
Энэ гүтгэлэгийн тухайд өнгөрсөн сараас агаарын бохирдолд зарцуулагдаж байгаа зарим мөнгөнд шунахайн савар орохоор олон удаа оролдсон талаарх мэдээллүүд бидэнд ирсэнтэй, тэр мэдээллүүд нь задарчих вий гэх айдастай холбоотой. Угаасаа задрана, баримтуудаа олигтойхон нягтлаж байгаад хулгайчдыг зарлана. Тэр компани үүсгэсний тухайд 2017 оны зун бөгөөд бид сайхан сэтгэлээс өөр зүйлгүй учир бид оффисын түрээс, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал, ядаж л бензиний мөнгө зэргээ олж байгууллагын үйл ажиллагаагаа тогвортой явуулахын тулд цагаан футболка дээр БИД УТААГ МАРТААГҮЙ гэж бичээд зун нь зарж байгууллагадаа санхүүжилт босгох л гэсэн юм. Улстөрчдөөс ихээхэн санхүүжилт авчихсан зарим мэдээллийн сайтын эзэд, жиргээчид органикаараа яваа ТББ-ын туулдаг замыг яаж ойлгох билээ дээ. Нарантуулаас пудволк аваад дээр нь үг бичүүлээд заръя гэхээр 20,000 төгрөгөнд багтахааргүй байсан тул Эрээнээс хямд пудволк авчрая л гэж бодоод татвараа төлөөд албан ёсоор нь явъя гээд кориуд өөрсдийн нэрээ оруулсан компани бүртгүүлж байсан юм. Оффшор дэмий ш дээ. Бид оффиссын зардлаа олохын тулд ингэж компани нтр гэж зүдэрч байх зуур бидний Х.Баттулгаас 750 сая төгрөгийн авилгал авсан гэж гүйтгэж байлаа хэхэ. 750 сая төгрөгийн авилгал авсан бид оффисын түрээсээ яах уу гээд Эрээнээс пудволк оруулж ирье мэтийн өрөвдлийн юм бодож суух уу? Биднийг үргэлж гүтгэдэг, доромжилдог. Бид өөрсдөө сэтгүүлч голдуу хүмүүс учир гүтгэсэн этгүүлчдийг цагдаад өгөхөөс аль болох зайлсхийдэг юм. Тэгэхээр бүүр л их хардана, гүтгэнэ. Хардаад бай, гүтгээд бай! Бид лав хүүхдүүддээ хэлэх үгтэй, гүтгүүлэн доромжлуулан байж агаарыг чинь цэвэр болгохын тулд ээж нь чадах бүхнээ хийсэн, аав нь чадлаараа ээжийнх нь ажиллах боломжийг хангасан. Агаар нь цэвэр болоогүй бол уучлаарай, гэхдээ ээж нь чадах бүхнээ тамираа тасартал хийсэн, чадал муутай байсанд ээжийгээ уучлаарай гээд хөвгүүддээ би лав хэлэх үгтэй.
Хүүхдүүдийнхээ өмнө нүүр бардам амьдарч байвал хартай харанхуй иргэдээс мөчлөж, тамлаж алнаа чамайг гэсэн мсж авах бол юу ч биш, бид айхгүй, бүр хийгүй ажиллана.
8 тэрбум төгрөгийн сувиллын асуудлын хувьд бид хурал бүр дээр "гамшгийн үед эмнэлэгт хэвтсэн хүүхдүүд гараад цэвэр агаарт сувилалд явах хэрэгтэй байна, эрүүл мэндийн даатгал бид төлдөг, түүгээрээ хөнгөлүүлээд сувилалд явчихдаг болмоор байна" гэсэн саналыг хэлдэг. Итгэхгүй байвал хурлын протоколийг нь олоод уншицгаа. Үүнийг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн Дэд сайд Мөнгөнчимэг нь сонсоод яаж ойлгосон юм мэдэхгүй зорилтот бүлгийн 0-5 насны хүүхдүүдийг сувилалд 5 хонуулахад 8 тэрбум төгрөг хэрэгтэй гсн судалгаа болгоод оруулж ирсэн. Бид анх хараад даатгалаар хөнгөлүүлье гэснийг зорилтот бүлгийнхнийг үнэгүй амраах болгож дээ, гэхдээ гэр хороололд хүнд нөхцөд байгаа хүүхдүүдэд нэг удаа ийм боломж олгоод цаашлаад нийт хүүхдүүдэд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр сувилалд хамруулах боломж бүрдэх эхлэл тавигдаж байна, бас гамшгийн утаан дунд гарц ярихын зэрэгцээ хордож байгаа хүүхдүүдээ хамгаалах 2 дахь удаагийн ажил ч гэсэн хийгдэж байгааг нь олзуурхаад энэ удаадаа энэ хэвээр нь дэмжье л гэж бодсон. Гамшиг болж байна шүүдээ. Бидний энэ бодол, хүлээн зөвшөөрсөн нь алдаа байж болно, гэхдээ тэглээ гээд бидний бүхэл бүтэн үйл ажиллагааг луйвар, 8 тэрбум төгрөг идэх гэсэн гэж гүтгэх бол гэмт хэрэг. Бидэнд нэг ч сувилал байхгүй. Байвал та олоод өөртөө бүүр аваарай. Бид өөрсдөө өвлийн байшинтай, хүүхдээ өвлийн байшиндаа агаарлуулдаг хариуцлагатай иргэд. 8 тэрбум төгрөгөөс идэх санаа ч байхгүй, тэгээд идэж болдог гэсэн ойлголт ч байхгүй. Хэн нэгэн нь биднийг АТГ-д өгчихмөөр байна, шалгуулчихмаар байна. Эцэст нь хэлэхэд утааны эсрэг жагсаал зохион байгуулах, хаана ямар хурал болж байгааг судлаж хайж утасдаж байгаад олж очоод үгээ хэлэх, судлаж байгаад дуу хоолойгоо илэрхийдэх боломж танд ч нээлттэй байгаа. Битгий ганц манай байгууллагыг хар л даа. Бид алдаатай оноотой ч өөрсдийнхөөрөө цаашдаа утаатай тэмцэнэ, яагаад гэвэл бид үүнийг өөрсдийнхөө хүүхдийн төлөө хийдэг юм. Ингээд сургалтын зургууд, постуудаа оруулж байна. та уг нь сургалт гээд хайхад л зөндөө их сургалтын пост гараад ирнэ. Харамсалтай нь группийн гишүүд маань ажил хэрэгч сургалт зэргийг огт тоодоггүй хэрнээ биднийг гүтгэх буруутгах болохоор их идэвхтэй байдаг даа. Гэхдээ зүгээрээ, бид өөрсдийн хүүхдийнхээ л төлөө яваа хүмүүс" гэжээ.
Хүннү · 2019/01/10
Утаа бол гамшиг. Пүрэвхүү бол сайн сэтгүүлч, 1200 хүнийг сургалтанд хамруулхад чамгүй мөнгө орно, энэ ТББ их зүйлийг санаачилж хийж байна, бид биенээ дэмжих ёстой 40 сая төгрөгнөөс болж энэ хүмүүсийн санаачилсан бүхнийг "устгаж" болохгүй. Би энэ эмэгтэйтэй танил биш гэхдээ "болзоо" нэвтрүүлгийг нь үздэг байсан "улаан пэн" нь. Монголд маань хэдэн сайхан сэтгүүлчид бий шүү тэдний нэг нь энэ эмэгтэй. Энэ хүн 40 сая төгрөг идээгүй, идэх нөхцөлч байхгүй, аа мэдэхгүй одоо чинь хүн өөрийх нь төлөө юм хийгээд буруутан болдог үе шүү цай, кофе, хоол унд, дэвтэр үзэггүй бол хүмүүс энэ сургалтанд суух уу? Тэр бүү хэл яам агентлагийн хурган дарга нар, их дээд сургуулийн багш нар ийм юмгүй бол ирэхдээ хойрго шүү дээ. Ер нь сургал явуулна гэдэг чинь тийм амархан зүйл биш. Санхүүжилт бараг олдохгүй дээ. Энэ ТББ-ын ажлыг дэмжих ёстой шүү:
Зочин · 2019/01/09
Шалгах л хэрэгтэй, баримтаар нь, туунээс биш хэн юу ч гэж Ярьж чадна, зальтай хуухэн байна даа гэж иргэн би анхнаас нь харж байсан, лав хуний мууд их дуртай хуухэн байсан
Утааны эсрэг ээж аавууд ТББ-ын сургалтанд суугч · 2019/01/09
Мөнгө босгох луйварын 40саяын хэрэг биш үү бага гэлтгүй шалгаач өөрөө авчихааад 1200 хүнийг цуглуулсан болгон дүнгүй зарцуулаад өөрөө идчихээд 1200 хүнийг хам хэрэгтэн болгочих санаатай Утааны эсрэг ээж аавууд ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Ц.Пүрэвхүүг хуулиар шалгах ёстой бишүү
Иргэн · 2019/01/09
1200 иргэнд сургалт хийхэд 40 сая төгрөг нэг хүнд 33,3 мянган төгрөг нэг хүний сургалтын хугацаа 1 хоног бол хэр үр дүнтэй хэнд хэрэгтэй ямар өөрчлөлт 1200 дотор байнаа. хүн болгон л утаатай байгааг мэднэ мөнгө нь байвал хүн бүр гэрээ дулаалахыг бодно дулаалах аргаа ч мэднэ Одоо бүр хэдэн удаа телевиз мэдээлэлийн хэрэгсэлээр утаа яриад бичлэг хийгээд л ТББайгуулан ингэж мөнгө олдог бол зүгээр юм биш үү ТББ-г байгуулмаар юм байна. дулаалга яаж хийхийг иргэд мөнгөтэй бол хэнээр ч заалгахгүй хийнэ шүү дээ худалаа утаа гамшиг аюул гэж яриад сургалт төсөл болгоод мөнгө иддэгээ болимоор юм хэл ам ихтэй мэдээлэлд ойр байгаа хэн нэгэн ингэж л 40сая түүнээс дээш улсын мөнгийг үр дүнгүй зарахаа болимоор юм ямарч өөрчлөлтгүй зөв хөдөлмөрлөж өөрөө ажил хийж мөнгө босголдоо үнэхээр иргэдэд сургалт явуулахаар бол аятайхан зөв юм хийгээд л сэтгэлээрээ мэдээлэлийн хэрэгсэлүүдэд өгөлдөө утаанаас салах гэр,байр сууцны дулаалгатай холбоотой зүйл бол манай телевизүүд гуйвал үнэгүй 10 минут ч гэсэн зарцуулаад мэдээлээд өгөх байлгүй нэг сэтгүүлч дулаалга хийх талаар сургалт зохион байгуулаад байх нь хэр зохимжтой бол дулаалга утааны талаар зөндөө л мэдээлэл байна. Таны наадах чинь татвар төлөгчийн мөнгө 40 сая-р аятайхан утаа дулаалгын талаар сургалтын нэвтрүүлэг хийгээд ТВ-р цацвал 1200 биш 1,2 сая иргэнд сургалт болох юм биш үү Одоо өшөө мөнгө байна уу гэх гээд байгаа юм биш биздээ болно доо болно. Бас улс төржсөн юм яриад бичээд л эхлэх юм зүгээр л Утаагүй Монголын төлөө утааны эсрэг сайн дурын байгууллага шиг хэн нэгнээс татаас авахгүй хэн нэгэнд хамааралгүй хэн нэгнийг дарамтлахгүй ажиллах ТББ-г ажиллуулвал зүгээр дээ.
h · 2019/01/09
shaadag pizda ve.