ФОТО: Хоёр дахь амьдралаа зохиосон "Guys" хамтлагийн дуучин Лхагва гэр бүлийнхээ зургийг дэлгэлээ
2019/01/09
Монголын рок поп урлагийн нэгээхэн хэсгийг "Guys" гэх нэрээр тодорхойлдог гэхэд хилсдэхгүй. Хамтлаг байгуулагдсан цагаас эхлэн гаргасан уран бүтээл бүр нь олон залуусын хайр сэтгэлийн илэрхийлэл болж ирсэн юм.
Тус хамтлагийн залуучуудаас хамгийн царайлаг нь хэмээн тодорхойлогдож олон охидын шүтээн болж ирсэн СТА Д.Лхагва хоёрдахь амьдралаа зохион нам гүм амьдарч яваа.
Уран бүтээлээрээ олны анхаарлыг татахаас биш хувийн амьдралаа төдийлөн олон нийтэд дэлгэхийг хүсдэггүй Д.Лхагва энэ удаад гэргийнхээ зургийг нийтэлжээ.
Хосууд хамтдаа амьдраад гурван жил болж байгаа гэх бөгөөд бяцхан хүүтэй ажээ. Харин түүний анхны эхнэр нь Ц.Цэлмэг гэх дизайнер мэргэжилтэй байжээ. Тэд Л.Хүлгэн хэмээх хүүтэй ба "Амьдрал төсөл" кинонд аавынхаа хамтаар дүрээр мөнхөлж байснаар нь уншигчид маань мэдэх билээ.
www.Seen.mn
иргэн · 2019/01/10
дахиад Сална дөө энэ чинь л Урлагийнханы амьдралын хэв маяг
Зочин · 2019/01/10
эр эм байтугай эрүү ѳвдѳг салдаг л гэх юм бна лээ болоогүй болооп л салсан байх даа