МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хуулийн төслийг дэмжихээ илэрхийллээ
2019/01/10
Дөнгөж сая УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдааны талаар МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Бүлгийн хурлаар хоёр асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх шаарлагагүй гэж бүлгийн гишүүдийн олонх үзсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг бүлгийн гишүүдийн олонх дэмжсэн” гэдгийг хэлэв.
Тиймээс одоо хоёр байнгын хороо хуралдсны дараагаар УИХ-ын нэгдсэн чуулган хуралдах юм байна. Улмаар дээр дурьдсан хоёр асуудлыг хэлэлцэх юм байна.
Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
Иргэн · 2019/01/10
Олон долоон юм бололгүй хэлэлцээд л явах байсаншдээ?! М.Энхболд гэдэг хүн л бүх юмны бөглөө болж монголын ганц дайсан юм шиг хандаж МАН-ын муу муухай бүхнийг нааж цэвэрлэчихсэн гэдэг агуулгаар хандах нь хир зохимжтой юм болдоо?! Ирэх сонгуулиар баттай сонгогдох цөөхөн гишүүдийн нэг бөгөөд энэ төрд ховорхон тулхтай гишүүншдээ!!
Бид мартахгүй · 2019/01/10
ЖДҮ чид ямар хүчтэй юм бэ ЖДҮ илрээд тараах гэсэн Энхболд гэж дайраад бужигнуулсан тэглээ гээд та нарыг мартана гэж бодсонуу горьд эхлээд Энхболд дараа нь Ухна Ишиг тэгээд Женко бүгдийг чинь огцруулж шалгуулна даа