Д.Ганхуяг самурай зан гаргажээ
2014/02/18
Олноо “Бридж” Д.Ганхуяг хэмээн цоллуулж ирсэн Архангайн уугуул, Японд боловсрол эзэмшсэн Монголын анхдагчдын нэг тэрбээр өдгөө Уул уурхайн яамыг толгойлсоор 1,5 жилийг үджээ.
Уул уурхайн яаманд ноён суумагц ард түмэн түүнийг овоо юм хийх сийрэг толгой хэмээн үзэж байв. Гэвч бизнест гаршиж, олон арван охин компанийг хөл дээр нь босгосон гэх Д.Ганхуяг сайд хувийн ажил, амьдралаа өөд татаж, Японд хамт сурч байсан тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, Элчин сайд асан Б.Жигжид, зөвлөх Ч.Түмэнбаяр нараар тойрон хүрээлүүлсэн ч засгийн ажил урагшлахгүй байгаад хамаг учир оршино. Н.Алтанхуягийн Засгийн газрын ажлыг унагаж, хойш нь чирч яваа нөхдүүдийн тоонд Д.Ганхуяг, өнөөх “Фортуна” хэмээх Н.Батбаяр, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар зүй ёсоор багтана. Зөвхөн Оюутолгойн гэрээг өөрчилнө гэснээс хойш гадаадын хөрөнгө оруулалт уул уурхайн салбарт бүхэлдээ унаж, хувийн хэвшлийн “Энержи ресурс”, “МАК” зэрэг компаниуд ч үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоолоо. Үүний “ачаар” ноён долларын ханш даварч, түмэн олны амьдрал доройтож, гарч буй морин жилд ч Монголын эдийн засагт дорвитой ахиц дэвшил, хөгжил цэцэглэлт гарахгүй болж буй талаар судлаачид өгүүлж байна.
Засгийн нэрийг унагахад гарамгай амжилт гаргаж буй Д.Ганхуяг сайдтан харин салбартаа ахиц гаргахад бус Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Батхуягийн дүү гэх татварын бүсгүйчүүдийн дуулиант хүн амины хэргийн буруутан Д.Батболдыг яамныхаа хэлтсийн даргын суудалд хэвээр үлдээгээд зогсохгүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн болоход нь дэмжлэг үзүүлжээ. УИХ-ын эмэгтэй гишүүд ийм жудаггүй эр төрийн албанд тэнцэхгүй хэмээн халах хүсэлтийг Д.Ганхуяг сайд, Б.Жигжид дарга нарт тавьсан ч “Асуудлыг бид биш Төрийн албаны зөвлөл мэднэ” гэсэн “самурай” хариултыг өгчээ. Японд сурсан хүн самурай зан гаргах нь бүү хэл Чингис бондыг санаачилсан гэх Эдийн засгийн хөгжлийн сайд “Бөө” Н.Батбаяраас санаа авч өөрийгөө аврах гарц хайн ийнхүү Самурай бондыг босгоход ихээхэн зүтгэл гаргаж гал унтраахад хүрчээ. Гэвч эдгээр нөхдийн тавьсан өр зээл бидний амьдралд хэрхэвч сайнаар нөлөөлөхгүй, цаг аргацаасан, Орост төлсөн өрнөөс дутуугүй улсаа барьцаалсан үйл явдал болж буйг таслах зогсоох цаг нь болсон мэт. Монголын уул уурхайн салбар элгээрээ газар мөлхөж буй энэ цаг үед эрхэм дарга нарын байж байгаа байдал нэг иймэрхүү л байна даа.
Зочин · 2014/02/19
oyutolgoi geed munch ix xut***g baij bilee odoo boloxoor amaa vdsen doliichood xudalch
Зочин · 2014/02/19
Yapon yavj uzsnees bish olson medleg bolovsrol dulimag gar shuu dee.ih hudlaa chalchinaa.uund yamar samurai zan bdag um.hoh ineed hurchihlee. Oruulj irsen samurai bond ig ideed duusgachihsan uneheer orovdoltei amitan. Ee hoorhii.
Зочин · 2014/02/19
Наад долийсон хэл нь гозгоносон юм чинь юу ч шийдэж чадахгүй шүү!!!
Зочин · 2014/02/19
цаана нь ямар нэг юм байдаг байлгүй дээ. Жаахан цаг гаргаад мөнгө гаргаад олоод мэдчихээчдээ. Монголд нууц гэж доогуур түвшинд байхгүй