Нэг. Үндэслэл
Жил бүрийн 3 дугаар сарын 8-нд Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр хүний эрхийн байгууллагууд олон арван ажлуудыг санаачлан зохион байгуулдаг ч хэвлэл мэдээллийн салбарынхан энэ чиглэлд анхаарал сул хандуулдаг, санал санаачлага гаргах тал дээр учир дутагдалтай байдаг. Хэвлэл мэдээллийн байгууллагын ихэнх мэдээлэл нь хэтэрхий хар бараан, аливаа хүчирхийллийн үйлдлийг тоочон мэдээлсэн, дуулиан шуугианы хэлбэртэй байгаа нь нийгэмд сөрөг нөлөөллийг тодорхой хэмжээнд үзүүлдэг нь зарим судалгаа тоо, баримтуудаас харагддаг байна. Тиймээс хэвлэл мэдээллийн салбарынхны анхаарлыг хүчирхийллийг өөгшүүлэхгүй, буруу сэдэл өгөхгүй, хохирогчийг олон нийтэд зарлах байдлаар нэмэлт сэтгэл санааны дарамт үүсгэдэггүй байх, хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг халахад ямар арга зам, гарц байгаа, хууль эрх зүйн орчинд хэрхэн өөрчлөлт оруулах зэрэгт анхаарал хандуулах нь чухал гэж үзэж байна. Иймд хүчирхийллийн эсрэг нэгдэх нийгмийн сэтгэлзүйг төлөвшүүлэх, нийгэмд эерэг нөлөөлөл бий болгоход  сэтгүүлчдийг уриалан дуудах, чиглүүлэх бодит шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Хоёр. Зорилго
•    “Гэр бүлийн хүчирхийллийг үл тэвчих” нийгмийн ухамсарыг бүрдүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль эрх зүйн орчинг сайжруулахад  сэтгүүлчдийг уриалан дуудах, тэдний оролцоог нэмэгдүүлэх
•    Хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийт болон шийдвэр гаргагчдын анхаарлыг уг асуудалд  хандуулах

Гурав. Нийтлэлийн уралдааны сэдэв
“Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе!” уриан дор асуудал хөндсөн, баримтад тулгуурласан, олны анхаарлыг татаж, нийгмийн сэтгэлзүйд хүрч, бодлого шийдвэр гаргахад нөлөөлөхүйц, асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн байх зэрэг сэдэвтэй байна.

Дөрөв. Хамрах хүрээ
Монгол Улсын бүх аймаг, сум, дүүрэгт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сонин, сэтгүүл, мэдээллийн сайтын сэтгүүлчдийн хүрээг хамрана.

Тав. Бүтээлд тавигдах шаардлага
5.1. Гэр бүлийн хүчирхийллийн талаар асуудал хөндсөн, баримтад тулгуурласан, олны анхаарлыг татаж, нийгмийн сэтгэлзүйд хүрч, бодлого шийдвэр гаргахад нөлөөлөхүйц, асуудлыг шийдвэрлэх, гарц арга замыг эрэлхийлсэн байх. 
5.2. Бүтээл нь Монгол Улсын хууль тогтоомжуудад санаатай болон санамсаргүй харшлахгүй, бусдын нэр хүнд хувийн нууцад халдахгүй, ялгаварлан гадуурхахгүй,  турхирахгүй, дайрч доромжлохгүй, хувийн болон албаны нууцыголонд дэлгэхгүй,  зохиогчийн эрхэнд харшлахгүй байх.
5.3. Иргэдийн буруу дадал хэвшлийг өөрчлөх, хохирогчийг буруутгах зэрэг гэр бүлийн хүчирхийллийн талаарх нийгэмд тогтсон буруу хэвшмэл ойлголтыг халахад чиглэсэн байх
5.4. Хүнийн эрхийн үндсэн зарчим, хариуцлагатай сэтгүүл зүйн зарчим, нийтлэг үүрэг, ёс зүйд нийцсэн байх. 
5.5. Хүнийн эрхийн болон хуулийн талаарх үг хэллэгийг зөв томъёолон хэрэглэсэн байх.
5.6. Уралдаанд ирүүлэх бүтээл нь заасан хугацаанд сонин сэтгүүл, сайтаар цацагдсан байх, түүнийгээ баталгаажуулсан баримт бүхий хуулбар эсвэл эх хувийг хавсаргасан байх. Уралдаанд нэг сэтгүүлч хэдэн ч нийтлэлээр оролцож болно. 
5.7. Уралдаанд оролцогчид бүтээлийн хамт овог нэр, хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, харьяалагдах хэвлэл мэдээллийн байгуллагын нэр хаяг бүхий мэдээллийг хавсаргасан байх 
5.8. Нийтлэлийн хэмжээ нь 4 нүүр (A4) байна. Times new roman үсгийн фонт, үсгийн хэмжээ -12, мөр хоорондын зай -1.5 байна.

Зургаа. Уралдааны зохион байгуулагдах хугацаа
6.1. Шилдэг нийтлэлийн уралдаан нь 2014 оны 2 дугаар сарын 18-наас 3 дугаар сарын 3-ныг дуустал үргэлжилнэ. 
6.2. Уралдаанд бүтээлийг 2014 оны 2 дугаар сарын 18-ны 12.00 цагаас 3 дугаар сарын 3-ны 18.00 цаг хүртэл хүлээн авна. 
6.3. Уралдааны бүтээлийг МҮОНРТ-ийн төв байран дахь MNB.mn сайтын редакцид битүүмжилсэн хэлбэрээр хүлээн авна. 
6.4. Уралдаанд оролцогчийн танилцуулга, бүтээлийн цахим хуулбарыг [email protected] [email protected] цахим хаягаар ирүүлнэ.

Долоо. Уралдааныг дүгнэх
7.1. Зохион байгуулагчид зөвхөн бүтээлийг нь мэргэжлийн болон хамтран зохион байгуулж буй байгууллагуудын төлөөлөл орсон шүүгчдийн багт нууц дугаарын дагуу хүлээлгэн өгч, дүгнүүлнэ. 
7.2. Уралдааны дүнг 3 дугаар сарын 6-ны 09 цагт Төр захиргааны XI байрны Дугуй танхимд “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе!” уриан дор зохион байгуулагдах сэтгүүлчдийн нэгдсэн хэлэлцүүлгийн үеэр танилцуулна.

Найм. Шагнал, урамшуулал
Нийтлэлийн уралдаанд ирсэн бүтээлүүдээс шилдэг 3 бүтээлийг шалгаруулна. 
1 дугаар байр-1          Өргөмжлөл, 1,500,000 төгрөг
2 дугаар байр-1          Өргөмжлөл, 1,000,000 төгрөг
3 дугаар байр-1          Өргөмжлөл, 500,000 төгрөгөөр тус тус урамшуулна.  
 


Ерөнхий зохион байгуулагч:

МҮОНРТ-ийн дэргэдэх MNB.MN сайт, Олуулаа клуб "Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хороо"


Хамтран зохион байгуулагч:
Монгол Улсын Засгийн газар, Жендерийн Үндэсний хороо, Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс, Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв, НГХУСАЗ зөвлөл, Монголын Сайтын Холбоо


Дэмжигч байгууллагууд:
МҮОНРТ, “Satellite power”ХХК, Daimond press club, Өдрийн сонин, Үндэсний шуудан сонин, Р3 фм 100,9

Холбоо барих
Лавлах утас:  70127055, 99097968
Мэдээлэл авах сайт: www.mnb.mn
Эрхэм сэтгүүлчид, уран бүтээлчид тан бүхнийг идэвхтэй оролцож, Хүчирхийллийн эсрэг тууштай нэгдэхийг уриалж байна. 
Уралдаан зохион байгуулах комисс