С.Мөнхчулуун Нийслэлийн засаг даргаар сонгогдлоо
2019/01/16
НИТХ өнөөдөр хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг сонгохоор санал хураалт явуулсан ч Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшсэн С.Амарсайхан, С.Мөнхчулуун нарын санал 21:21 харьцаатай тэнцэж, нэг санал дээр гурвалжин тэмдэглэгээ хийсэн тул хүчингүйд тооцон дахин санал хураахаар болсон билээ.
Ийнхүү дахин хураалт явуулахад С.Мөнхчулуун НИТХ-ын 43 төлөөлөгчдийн 24-ынх нь буюу олонхийн санал авч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгогдлоо. Харин түүнтэй өрсөлдсөн С.Амарсайхан НИТХ-ын 16 төлөөлөгчийн санал авчээ.
Тэгвэл С.Мөнхчулуун гэж хэн бэ? гэсэн асуултанд хариулт эрцгээе.
С.Мөнхчулуун нь 2004 онд ХБНГУ-ын Карлсрүхэ хотын Их сургуулийг, 2013 онд 2013 Удирдлагын академийг тус тус төгссөн.
2009- 2010 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газарт Бүртгэлийн мэргэжилтэн, 2010- 2012 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга, 2012- 2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байжээ.
2008-2009 онд СХД-ийн МАХН-ын хорооны дэд дарга, 2016 оноос Нийслэлийн Намын хорооны гишүүн, 2016 оноос МАН ын Бага хурлын гишүүн, 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны дэд даргаар ажиллаж байгаад 2016 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон нэгэн юм.
2016 оны 12 сараас 2018 оны 12 сар хүртэл НИТХ дах МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаад ийнхүү Нийслэлийн Засаг даргаар сонгогдож байна.
Түүний дүү С.Бямбацогт 2017 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн I хороонд байрлах "Castle" баарны үүдэнд сэлэм эргүүлэн бусдын бие махбодод халдахыг завдаж, олны хэл аманд өртөж байсан юм.
С.Мөнхчулуун нь Нийслэлийн засаг дарга асан Су.Батболдын багийн хүн гэгддэг.
Баатархүү · 2019/01/17
Их хүссэн хүнд эрх мэдлийг бүү олго гэсэн эзэн хааны захиас байдаг юм даа
zochin · 2019/01/17
bolosroltoi. zaluu. bna. Hvniig. muu. helj. bgaa. hvn. harluulj. bitgii. bodoo.
Зочин · 2019/01/16
Сэлэм эргүүлсэн солиотой нөхөр дүү нь болж байна уу ийм юм сонгон доо ёс зүйгүй нөхөр ерөнхий сайд батлахгүй байх хэрэгтэй шүү
Иргэн · 2019/01/16
Нийслэлийн ИТХ-д баяр хүргье!! Нийслэл гэдэг том айлийг намын алигархиас ангид бие даасан шийдвэр гаргаж зөв хүнээ дотроосоо сонгосон баяр хүргье?' Мөнхчулуун даргад баяр хүргье?!

Нийслэлийн ИТХ-д баяр хүргье!! Нийслэл гэдэг том айлийг намын алигархиас ангид бие даасан шийдвэр гаргаж зөв хүнээ дотроосоо сонгосон баяр хүргье?' Мөнхчулуун даргад баяр рүргье!'
Зочин · 2019/01/16
Ардын намын удирдах зөвлөлөө гэж.... хэ хэ
Зочин · 2019/01/16
Пизду на хуй . Бас л МАНАН .