Х.Баттулгын захиалга бол Ц.Элбэгдоржийн үлдээсэн хар өв
2019/01/18
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уржигдар Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцох үеэрээ өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулах хүсэлтийг гаргалаа. Тэрээр үүнийгээ “…Баттулга гэдэг иргэнийхээ хувьд хандаж байна” гэсэн юм.
Тэрээр Прокурорын байгууллагын удирдлагуудад хандаж хэлэхдээ “…Ерөнхий прокурор М.Энх-Амгалан ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд, сайд нарын асуудлыг чуулганаар оруулах үедээ “Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой. Хаана байна, шударга ёс?” гэж асууж байсан. Үүнийг Монгол орон даяар харж, сонссон. Би яг тэр асуултыг энэ танхимд давтмаар байна. Шударга ёсыг та нар энэ танхимаас эхлүүлэх ёстой. Ийм тангарагтай, ийм мөрдэстэй хүмүүс шүү, та бүхэн.
Жижиг, дунд үйлдвэрлэлтэй холбоотой бас нэг тодорхой асуудал нь Улсын Ерөнхий Прокурорын орлогч Б.Амгаланбаатар ЖДҮХС-аас хоёр жил дараалан зээл авсан нь тогтоогдсон. Өөрөө үүнийгээ хүлээсэн. Өнөөдөр ямар ч хариуцлага хүлээгээгүй албан тушаалаа хашаад сууж байхад Ерөнхий прокурор нь бусдаас шударга ёс нэхэх утга учир байна уу, иргэд хүлээж авах уу?
…Энэ асуудал УИХ-ын танхимд яригдсаар л байна. Мөн Улсын ерөнхий аудитор яг ийм асуудлаас шалтгаалан ажлаасаа халагдсан. Албан тушаалаасаа чөлөөлөгдөөд шалгуулж байгаа. Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байхдаа энэ сангийн зээлд нэр холбогдсон хүмүүсийг би ажлаас нь чөлөөлсөн.
Хууль тэгш үйлчлэхгүй, шударга ёс хэрэгждэггүйгээс ард иргэд бухимдалтай байна, иргэд шударга ёсыг шаардаж байна. Тэд эрх баригчдаас шударга ёс, хариуцлага нэхэж л жагсаж, цуглаж байгаагаас бус хоол, цалин нэхээгүй” гээд 60 тэрбум, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг, Салхитын мөнгийн ордын асуудал, Эрдэнэтийн 49 хувийн тулаар хөндсөн юм. Ерөнхийлөгч үг хэлснийхээ дараа “…Би Халтмаагийн Баттулга гэдэг иргэнийхээ хувиар хандаж байна. Бидний мэддэг Тавантолгойн тухай хэдэн мэдээлэл өгье. Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныхан 100 жилээр хууль бусаар өгөх гэж байхад 2015 онд УИХ ын 40 гишүүн авч үлдсэн юм. Энэ хуйвалдааныг ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж гардан гүйцэтгэх ажлыг зохион байгуулсан. Төрийн өмчөөр нөөцийг нь тогтоосон орд газрыг гадаадын компанид хууль бусаар өгөх гэж байсан. Үүнийг яагаад одоо болтол шалгахгүй байна вэ. Үүнтэй холбоотойгоор шалгана уу. Баримтууд нь бүгд байна. Би энэ өдөр Ерөнхий прокурор танд Прокуроруудын удирдах ажилтнуудын зөвлөгөөн дээр иргэн Х.Баттулгын хувьд 178 хуудас баримтыг гардуулж байна. Энэ хэргийг шалгуулъя. Гүйцэтгэх ажлыг нь 1996 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан хийсэн” гэлээ.
Үнэнийг хэлэхэд өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулах санал хүсэлт, заавар чиглэлийн аль нэгээр нь Прокурорын байгууллагад өгч байгааг Ц.Элбэгдоржийн Монголын төрд үлдээсэн хар өв гэж ойлгоход болох юм.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж одоогоос гурван жил гаруйн өмнө 2015 оны наймдугаар сарын 15-ны өдөр Прокурорын байгууллагын 85 жилийн ойд зориулсан баярын хуралд оролцож үг хэлэхдээ өөрийнхөө өмнөх Ерөнхийлөгч Н.Энхбаярыг шалгах ёстой гэсэн үүргийг бүтэн 90 минутын турш тавьсан байдаг юм.
Түүний үг бүхэлдээ өөрийнхөө өмнөх Ерөнхийлөгч Н.Энхбаярыг шалгах ёстой шүү, шантарч болохгүй гэсэн ухуулга байв.
Тэр үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “…Цалинг чинь хоёр дахин, гурав дахин нэмж, үнэхээр Монголд мөнгө байдаг бол шүүгч нартаа, энэ прокурорууддаа хүний гар харахгүйгээр амьдрах нөхцөлийг нь бүрдүүлж өгөөд шударга ёс шаардаж байх хэрэгтэй. Өгөөд шаардаж байх хэрэгтэй. Өгөхөд тэр хариуцлага нь давхар явдаг юм. Бид нар та бүхэнд, Монголын төр та бүхэнд мөнгө өгч байгаа юм биш. Та бүхэнд хариуцлага өгч байгаа юм. Өөдөөс нь эргээд шаардана. Чи надаас гурав дахин өндөр цалин авч байгаа шүү дээ. Яагаад ийм юманд орооцолдож байгаа юм бэ. Би чиний мөнгийг төлж байгаа. Татвар төлөгчид, жирийн ард иргэд, миний хүүхэд чиний цалинг төлдөг юм аа. Чиний машины бензинийг хийж байгаа, чи яаж байгаа юм бэ гэж асуудаг болдог юм л даа” гээд тэр үед Солонгост эмчлүүлж байгаад эх орондоо ирээд байсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг “…Би салхилах гэж Монголд ирлээ гэдэг. Төрийн ордон бол хүн салхилаад байх газар биш гэж бодож байна. Салхиа санаад хүний нутагт хэвтээд бай гэж хэн ч хэлээгүй шүү дээ” гэх зэргээр хэлж байлаа.
Юм гэдэг сонин. Хорвоо бөөрөнхий. Цаг хугацаа бүгдийн шалгуур гэдэг. Хар даа, өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийгоо одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга шалгуулахаар прокурорт хандлаа. Энэ бол дээр хэлснээр Ц.Элбэгдоржийн Монголын төрд үлдээсэн хар өв юм. Өв гэдэг уламжлагддаг билээ.
Б.Баяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
иргэн · 2019/01/20
за даа Элбэгдорж дор нь Өөрийгөө хамгаалуулаад эхэллээ дээ Сайн зүйл хийсэн байж болно гэхдээ тэрнээсээ л илүү Хохирол учруулсан гээд байгаа шүү дээ Сайн зүйлээ Элбэгдорж өөрөө л Баллуурдсан шүү дээ
Иргэн · 2019/01/20
Энэ мэдлэг боловсрол дульхан Баттулга хэний захиалгаар ажиллаад байнаа. Ер нь буруу зөвлөхүүд авсан байна. Алтанхуяг гэдэг нөхөр ,шудрага бусын хонгил, гэж баахан орилсон. Энэ нөхөрийчн нүүрсний хэрэг мандангуут Элбэгдоржийг буруутгаж ,хонгил, ярьсан. Одоо Баттулгыг шахаад байгаа юм биш үү!!
Зочин · 2019/01/20
Хүн албан тушаал эрх мэдэл үл хамааран. Буруу зүйл хийсэн бол хариуцлага хүлээдэг байх ёстой.
зочин · 2019/01/20
элбэгдорж бол бүр хүн биш эмс охид шунал тачаалдаа баригдсан хуогай луйврыг бүгдийг нь хийдэг новш гэсэн
зочин · 2019/01/20
элбэгдорж бол бүр хүн биш эмс охид шунал тачаалдаа баригдсан хуогай луйврыг бүгдийг нь хийдэг новш гэсэн
Иргэн · 2019/01/20
Эд нар бүгдээрээ олигтой хүмүүс бишээ?! Бөгсөө сайн ухалцаг?! Харин дунд нь М.Энхболд дарга л их хилмэгдэж байнадаа?! "Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг" гэж нэг сайхан үг байдагдаа?! Цаг эргэж, нар гарнаа?!
Иргэн · 2019/01/20
Эд нар бүгдээрээ олигтой хүмүүс бишээ?! Бөгсөө сайн ухалцаг?! Харин дунд нь М.Энхболд дарга л их хилмэгдэж байнадаа?! "Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг" гэж нэг сайхан үг байдагдаа?! Цаг эргэж, нар гарнаа?!
Иргэн · 2019/01/20
Эд нар бүгдээрээ олигтой хүмүүс бишээ?! Бөгсөө сайн ухалцаг?! Харин дунд нь М.Энхболд дарга л их хилмэгдэж байнадаа?! "Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг" гэж нэг сайхан үг байдагдаа?! Цаг эргэж, нар гарнаа?!
Зочин · 2019/01/20
Элбэгдорж Монголын иргэдэд ардчилал, эрх челее, Тавантолгойн 1072 хувьцаа, хедеений иргэд уезур шалгуургvйгээр Улаанбаатарт амьдрах, нvvж ирэх, ажиллах эрх челее, Солонгос, Япон, Америк явж ажиллах, сурах, амьдрах эрх егсен. Элбэгдоржийн авчирсан челеет зах зээлийн ачаар монголчууд бvгд приустай, 8%-ийн зээлийн байртай, газартай, хашаа байшинтай болсон. Элбэгдоржоос емне газар, байр хувьчилдаггvй, гадаад явах гадаад паспорт егдеггvй егехдее маш их шалгууртай, гэр бvлээр нь гадаад явах паспорт, зевшеерел егдеггvй, аль нэгд нь л егдег байсан.
Зочин · 2019/01/20
Австралид vер болж нvvрсний уурхайнууд нб усанд автаснаас болж нvvрсний vнэ тэнгэрт хадах veд Энержи Рисорс хувийн зардлаараа темер зам Ухаахудгаас Хятадын хил хvртэл тавьж егье гэхэд одоогийн Еренхийлегч Баттулга тухайн veд Зам тээврийн сайд байхдаа эсэргvvцэж, зевшеерелгvй бvр улсын тесвеер темер зам тавина гэж хааж 2 жил болсоны дараа нvvрсний vнэ ч унасан, жэнко ч темер зам тавиагvй. Харин тавих нэрээр 280 сая доллар буюу 745 тэрбум тегрег ард тvмнээс улсаас идсэн. Хэрэв тухайн vед Энержи рисорс темер замаа vнэгvй тавьсан бол Эрдэнэс Тавантолгой нvvрсээ илvv ихийг темер замаар тээвэрлэж улсын тесевт их менге орох байсан. Ганцхан Баттулгын ечvvхэн атаархал, Тавантолгойг еертее авах гэсэн xязгааргvй шунал Монгол улсыг хорлосон!
Зочин · 2019/01/20
1072 хувьцаа Элбэгдорж хvн бvрт егсен нь vнэн ш дээ. Би 1 сая тегрег болгож авсан. Манай гэрийнхэн хувьцаа менгее авсан
зочин · 2019/01/19
Хөлсний бичээчээ. Атигартайгаа зайл
Элбэгдорж ч · 2019/01/18
Элбэгдорж ч нүгэлтэй хүн дээ. "Нүгэл нүдээ олно" гэж энэ дээ.
Элбэгдорж ч · 2019/01/18
Элбэгдорж ч нүгэлтэй хүн дээ. "Нүгэл нүдээ олно" гэж энэ дээ.
irgen · 2019/01/18
Battulgiin zuv shalguulah heregtei
Зочин · 2019/01/18
Элбэгдорж иргэн бvрт Таван Толгойн хувьцааг 1072 ширхэгийг егсен. Баттулга ганцаараа Тавантолгойг авна гэхэд егеегvй. Ард тvмэн Элбэгээгийн талд. Элбэгдорж ардчилал, эрх челее, шударга есыг Монголд авчирсан. Баттулга З.Энхболдыг Терийн емчийн хорооны дарга байхад тvvнээс соцч vеийн улсын Баянгол зочид буудал, Мах Импекс, Талх чихэр, гурилын vйлдвэр хямд авч баяжаад, терд орж Темер засын шороо овоолж 744 тэрбум тегрег, Шинэ сум тесел гэж олон тэрбум тегрег идэж тереес терсен их наядтан болсон. Жэнко ард тvмний Таван толгойг ганцаараа авна гэхээр Элбэг ард тvмэнд л егсен. Харин жинхэнэ шулаач чинь Жэнкодоо.