Бат Үүлийн хүү Чулуудай шүүх хуралд ирлээ
2019/01/18
Сүүлийн үед олны анхааралд байгаа гэмт хэргүүдийг шүүхээр шийдвэрлэх, шүүх хурлыг нь товлож буй. Түүнээс хавтаст хэргүүд хав дарагдаж, прокурорын шатанд хэрэгсэхгүй болгодог гэсэн шүүмжлэл бий.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Э.Бат-Үүл нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэгийн хурал болохоор тов гарсан байгаа билээ.
Тодруулбал, Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай, Т.Гэрэлт-Од, Ш.Ганхуяг, Д.Жаргалсайхан, Б.Мөнхтөр, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Ё.Гэрэлчулуун, Д.Оюунжаргал нарын бусдын хөрөнгө завших, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах, бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хээл хахууль авах зэрэг зүйл ангид хамааруулан зүйчилж шүүх гэж байгаа юм.
Харин хотын экс даргын хүү шүүхийн байранд ирсэн байгаа аж.
Ингээд өнөөдөр шүүхээр орох онц ноцтой хэргүүдийг онцолж байна.
Энэний хэрүүлийг .... · 2019/01/18
Энэ Чулуудай нэг найзынхаа хөрөнгийг зальдчихаад бөөн хэрүүл болсоныг нөгөө найз нь гар утсандаа биччихээд сошиалд тавьсаныг сонссон. Бас л увайгүй нөхөр байна лээ дээ. Энэ Бат-Үүл ийм бузар юманд хүүгээ хутгаад. Юм бодохгүй л байна даа.