Хотын дарга аа! иргэд өвлийн хүйтнээр "хөл дүүжлэх унаагүй боллоо"
2015/12/16
Нийслэлчүүд энэ өвөл нэлээд зутрах бололтой. Нийтийн тээврийн шинэчилэл намаржингаа иргэдийг будилуулж, бухимдуулсан гэдгийг хэн хүнгүй мэдэж буй.
Гэтэл өдгөө өвлийн дэн хүйтэн айлчлан ирж байхад иргэд хөл дүүжлэх унаагүй болж орхих нь энэ.
Өнгөрөгч сарын сүүлээс эхлэн нийтийн тээврийн компаниуд шатахууны мөнгөгүй болсон эх сурвалж мэдээлж байсан юм. Тэгвэл өөнөөдрийн байдлаар нийт чиглэлд үйлчилдэг автобусны 20 хувь нь явахгүй байгаа аж. Шатахууны мөнгө нь орж ирэхгүй байгаа учраас нөөцөнд байгаа шатахуунаа хүргэхийн тулд ийм шийдвэр гаргаж. Сангийн яамнаас он дуусахаар төсвийн мөнгөөс өгнө гэжээ.
Нийтийн тээврээ хүлээж зогсох иргэд даарахгүй нь тулд хэдэн буудал алхах нь энүүхэнд болов. Ажил цуглах, тарах цагаар замын ачаалал нэмэгддэг. Гэхдээ зам нь түгжрээгүй хэрнээ нийтийн тээврийн бараа төв замаар алга. Энэ байдал энэ сарын 14-нээс эхэлж. Учир нь гадаа хүйтний эрч чангарч халтиргаа гулгаа улам нэмэгдэж уулзваруудтай замын ачаалал дийлдэхээ больсон бололтой. Нэгэн жишээг энд дурьдахад, /энэ сарын 14-ний 18:10-19:20/ Багшийн дээдийн хойд талын автобусны буудлаас талбайн уулзвар хүртэл нам зогсох нь тэр. Нэг км хүрэхгүй үгүйтэй газар бүтэн цаг гаруй зогсов. Хүмүүс түгжирсэн бол бид бууя нэг газраа цаг гаруй зогслоо алхаад явья, хүүхдээ сургууль, цэцэрлэг, өдөр өнжүүлэхээс нь авах цаг нь болчихоод яараад байна гээд учраа хэлсэн ч жолооч нь "цагдаа байна, торгуулна" гээд хаалгаа нээж өгөөгүй юм. Төв зам камертай болохоор жолооч замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэх нь зүйн хэрэг ч гэлээ ийм удаан хугацаагаар хөдлөх зогсох үедээ зорчигч нараа буулгаж болно оо доо. Энэ асуудал дээр замын цагдаагийн газар харж үзмээр байгааг дамжуулья.
Ингээд өчигдөр өмнөх өдрөөсөө сургамж аван ажил тарах цагтайгаа уралдан гарахад түүх давтагдахаар дүр зураг харагдав. Багшийн дээдээс алхахаар шийдлээ. Гэтэл багшийн дээдээс энэ уулзвар хүртэл нам зогсох болсон шалтгаан нь цагдаа ах байж. Замын ачаалал нэмэхгүй байхаар зохицуулж буй аж. Гэхдээ Төв замын чиглэл явуулахгүй хорьж Засгийн газрын ордоноос Гадаад хэргийн яам руу шууд уруудах талыг урсгалыг чөлөөтэй байлгаж эрхэм гишүүд, даргыг явуулдаг юм байна гэсэн харыг төрүүлэх нь тэр. Тэрнээс мянга түгжрэлтэй байсан ч гэрлэн дохиогоороо буюу дүрмээрээ явахад нам зогсохгүй.
Алхаж явсаар дөрвөн зам хүрлээ. Замд автобусаа хүлээсэн хүмүүс даарч байхаар алхаж газар дөхөж байя гэсэн улс их тааралдав.
За ингээд эхнээсээ ирсэн автобусанд хэн багтаж суух вэ гэсэн байлдаан эхэлнэ. Эхэндээ ч автобусны маршрут шинэчлэгдэхэд чихэж сууж мэдэхгүй хүн ихтэй байна дараагийн автобусанд сууя гэдэг байсан бол одоо иргэд хувь тавилантайгаа эвлэрч эвтэйхэн чихэж суух аргаа олсон.
Хотын дарга минь та юу бодож байна. Иргэдийн чинь суух унаа цөөрч, эхнээсээ явгарлаа. Удахгүй автобус компаниуд нь шатахууны ч мөнгөгүй болж, цалингүй жолооч, хянагч нар нь суулт зарлах вий дээ. Цөөн тооны автобус үйлчилгээнд гарч байгаагийн улмаас иргэд удаан автобусаа удаан хүлээж байна. Хүлээж хүлээж ирсэн автобус нь хүн пиг дүүрэн. Монгол сурсан зангаараа чихээд ч багтахгүй байгаа нь харамсалтай. Нийтийн тээвэрт шинэчлэл биш ухралт авч иржээ хотын дарга аа!!!
Х.Даваа
Зочин · 2015/12/17
Автобус ирхийг нэг хүлээх хэцүү.Автобуснаас суугаад явах нэг хэцүү. Автобусанд ороод чихэлдэх нэг хэцүү. Автобуснаас буугаад харих нэг хэцүү...Гэхдээ монголчуудаа хамгийн зөв зам чинь гэртээ харих зам биздээ хэцүү гээд яаахвээ хамгийн зөв замаар нь явж байгаа байнештээ.......тэгэхээр зөв зам нь автобус болж таарлаа...
Зочин · 2015/12/16
Niitiin teever uneheer hetsuu bnaa. Bus irehgui. Udaj udaj irsen n pig duuren. Esvel buunuuruu ireed neg heseg alga bolchihno
Зочин · 2015/12/16
Новш юмаа. өөрөө өглөө нэг чихэж үзээсэй. Автобусанд сууж чадахгүй яаж бухидахыг нь харах юмсан
Зочин · 2015/12/16
үнэхээр хэцүү байна. нийтийн унаанд ч сууж чадахаа болилоо. Үнэхээр бухимдаж байна.
zochin · 2015/12/16
niitiin teeber hubiin medeld ochson sh de.Bat vvl bolon UB smart kart
Зочин · 2015/12/16
Машин явдаггүй өдөртэй, тэгсэн мөртөө автобусаа хангалттай явуулахгүй өвөл болохоор автобус нь алга болчихно, түгжрэл ихтэй ард түмэн яах болж байна, дээгүүрээ идэж уух нь их, хэрэггүй юманд ард түмний татварын мөнгө хамаагүй үрнэ. Төр барьж байгаа хүмүүс ажлаа хийж чадахгүй байгаа учраас сайн дураараа огцроод өгөөч гуйж байна, тэгэх үү?
Зочин · 2015/12/16
БАТ-ҮҮЛ ГУНШИНГАА БОДООД ӨӨРӨӨ ЗАЙЛААЧ АРД ОЛНООР БҮҮ ТОГЛО
Зочин · 2015/12/16
энэ муу дуракууд ямар автобусаар явах биш
иргэн · 2015/12/16
Яг үнэн хүүхдээ дагуулаад тэнгисээс 13 хүртэл алхсан. Такси ч олдохгүй байлаа. Энэ хүн ер нь ард иргэд нь гэртээ харихын тулд яаж автус хүлээдэг яаж түгжирч байгааг мэддэггүй мал юм байхдаа!!!
Зочин · 2015/12/16
Зочин · 2015/12/16
Бат-Үүл муу хар новш минь чи өөрөө орой ажил тарах үеэр автобус хүлээгээд үз дээ
Зочин · 2015/12/16
Нийтийн тээврийн шинэчлэл биш болсон. Өвлийн хүйтэнд ард түмнийг явган болгосон Бат үүл ажлаа өгөөч ээ
зочин · 2015/12/16
Хүүхдүүд хөлдөөд үхлээ, энэ өмхий Батүүлийг, АН-ыг сонгосондоо харамсаад барахгүй байна, дахин АН-ыг бүү сонгоцгоо, автобус бүүр явахаа болилоо
Зочин · 2015/12/16
tegsen uchigdur oroi bol hulduj uheheee shahsan surguuliin jaahan huuhduud zailuul hulduj uhchi geed l huurhiii avtobus goridoood l yadaj bhad taksiich zogsohgui odoo 9 ehleheer marujin boloh yum shig bn uuuu ugaasaa
ЗОЧИН · 2015/12/16
С.БАТҮҮЛИЙГ ОГЦРУУЛЖ,ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ.ХҮҮГИЙНХ НЬ ХЭРЭГ,ЯВДАГГҮЙ ВАГОН ЭНЭ АВТОБУСНЫ АСУУДАЛ,ГЭР ХОРООЛЛЫН БАРИЛГАЖИЛТ,ХАНЫН МАТЕРИАЛЫН ХАНГАРЬД ОРДОН ГЭХ МЭТЭЭР