Сайн байцгаана уу?? би 23-тай хоёр хөөрхөн хүүхдийн залуухан ээж билээ. Саяхан нөхрийгөө өөр хүнтэй холбоотой гэдгийг мэдсэн. Харин нөхөртэйгөө ярилцсаны эцэст тэрнээсээ холбооогоо таслав.

Би өөрийгөө нөхрийгөө юугаар ч дутаагаагүй л гэж боддог.. Харин нөхөр маань надтай өмнө нь холбоотой байсан хүүхнүүдээ яриад хөөрхөн хүүхэн шүү энэ тэр гэх жишээний ярих юм намайг доош нь ч хийгээд байгаа юм шиг. Харин би хариуд нь гаднаа тиймүү гээл өнгөрдөг ч дотроо бүүр гомдоод байх юм аа. Сүүлдээ бүүр цөхрөнгөө барна гэдэг л болж байна. Эсвэл би зүгээр л хоёр  хүүхдээ аваад тус тусынхаа амьдралаа бодох хэрэгтэй юм болов уу.. би илүүдээд байгаа юм шиг мэдрэмж төрдөг боллоо.... яах вэ