Сэлэнгэ аймаг, Сайхан сум Номгон багийн "Эрдэнэтийн гүүр" гэдэг газар  /Дархан сумаас баруун урд зүгт 14 км-т/ Улаанбаатар хотоос Архангай аймаг руу аялаад буцаж явсан 10 хүн "Хараа" голын эрэгт амарч байснаас 2 хүн голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг Онцгой байдлын газар 2026.07.17-ны өдрийн 20:40 цагт хүлээн авсан байна. 

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлэг, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Цагдаагийн хэлтэс, ар гэрийн нийт 49 хүн, 13 автомашин, 2 дрон, 3 моторт завь, 1 сэлүүрт завьтайгаар иргэн Б /22 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 3 бүлэгт хуваагдан 07.22-ны өдрийн 07:00 цагаас эхлүүлж, 12:35 цагт осолдсон цэгээс хойд зүгт 75 км-т самналт хийж байх үедээ буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг олж,  Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ.