Аравдугаар сарын 6 буюу өчигдөр 21:50 цагт Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт айлын хоттой мал руу дайрсан үйл явдал болжээ.

Цагдаагийн байгууллагад иргэн 63 настай А нь дуудлага өгсөнөөр очиж шалгахад тус айлын малын суурь руу зэрлэг баавгай дайрч улмаар хоёр тооны үхэр барьсан байжээ. Тухайн айл нь Наян-га гэх газарт нутаглаж байсан бөгөөд баавгай дайрах үед гэрийн эзэн гэртээ ганцаараа байсан аж.

Мөн энэхүү хоттой мал руу нь дайрсан гэх хэргийг нутгийн удирдлагууд болон хуулийн байгууллагынхан арга хэмжээ авч иргэн рүү дайрахгүй байх талын арга хэмжээ авч эхлээд байгаа юм байна.