Би гарч найз нөхөдтэйгөө байж л стрэссээ тайлдаг гэх ийм хүнийг яаж засах вэ
2019/12/04
Сайн байцгаана уу? Анх удаа пост тавьж байгаа болохоор та бүхэн минь ойлгож харамгүй зөвөлгөө хайрлаарай. Би гэр бүлтэй болоод 4 жил болж байна. 1 хүүхэдтэй хүүхэд маань 2 настай.
Эхнэр бид 2 оюутан байр түрээслэж амьдардаг. Бид 2 уул нь эхлээд хайрандаа умбаад их л жаргалтай байсан. Одоо ч гэсэн өмнөх шигээ биш ч бие биенээ гэх сэтгэл хэвээрээ гэж боддог. Эхнэрээ ингэж хэлэх муухай ч гэсэн (ямар хэн гэдгийг нь мэдэх биш тэ)гэхдээ манай хүн их залхуу хайнга дураараа сүүлийн үед бүр илүү л болоод байх шиг. Би уул нь айл гэрийн ноён нуруу нөхөр хүн гэтэл ихэнхдээ гэр орны ажил хоол унд уугаалга-тай ноцолдоно. Өөрт нь цэвэрлэгээ хариуцуулахаар гурилдана, бултана, заваараад байж байхад тоохгүй байгаа л байна. Бүр өмнөөс нь уур хүрмээр.
Манай 2 буурай ирж хүүхэд хардаг юм л даа. Гэтэл хоол унд хааяа нэг хийж өгнө. Аяганы амсар зуулгана гэж ховор хийгээд өгөхгүй яасан юм гэхээр мартчихаж амжсангүй гэнэ. За энэ бүхэн яахав гэхэд хамгийн төвөгтэй нь 7 хоногт 1 удаа заавал гарч шоудна. Гүй ээ найз нөхөдтэйгөө уулзаж болно гэхдээ амьдралаа бодоод ар гэрээ бодоод ядаж манай 2 буурайгаас ичээд гарч орохоо багасга гэхээр чадахгүй би гарч найз нөхөдтэйгөө байж л стрэссээ тайлдаг гэх ийм хүнийг яаж засах вэ. Ядаж хүүхэдтэй болсон эх хүн хариуцлагатай байлгахыг яаж ухааруулах вэ?
· 2019/12/06
өөрөө шийд. балиар банзал юм байна.
х · 2019/12/06
sana gj ailgaad uzdee.yanzandaa bol chi zamaa bodoo erthen
зочин · 2019/12/04
Ханиа буруу сонгож дээ. Идэш муу бол нэг өвлийн зовлон,хань муу бол энэ насны зовлон гэж үгтэй өөрийн сонголт ийм хойно яаана даа.
zochin · 2019/12/04
iim zavaan huuhnuud hezeech zasrahgui yag l baidgaaraa bn.
Зочин · 2019/12/04
Гадагшаа явж сур л даа, Залуучуудаа, нүд чинь жаахан ч гэсэн нээгэдэнэ шдээ