Ерөнхий сайд асан М.Энхсайхан өөрийн твиттер хуудсаараа "Шинийн 8-ны шуурхай мэдээ" мэдээ хэмээн прокурорт дуудагдлаа хэмээн жиргэв.

Тэрбээр "Прокурор дуудлаа. АТГ-ээс бэлдсэн хавтаст “хэргээ” бариад шүүх рүү хүргэгдлээ. Тэднээс хууль ёс, шударга ёс хүлээх хэрэггүй боллоо. Бие даасан, хараат бус Шүүх байгаа гэж найдах л үлдэв." гэжээ.

 

Түүнийг АТГ-аас Тавантолгойн төслийн Ажлын хэсгийг ахалж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгасан байдаг. Улмаар түүнийг өнгөрсөн оны зургаадугаар сард ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад сулласан. Харин нэгдүгээр сарын дундаар АТГ-аас Ерөнхий сайд асанд холбогдох хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн юм.