Есдүгээр сарын 01 дөхөхтэй зэрэгцэн боловсролын асуудалтай холбоотой асуултууд ар араасаа ундарч байна. Өчигдрөөс гэхэд л Оюутны зээлийн сангаар суралцдаг оюутнууд төлбөрөө өөрсдөө төлөх нөхцөл байдал гэнэт үүсчихлээ.

Тодруулбал, уржигдраас /2020.08.17/ УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлсэн. Уг асуудалтай холбоотойгоор Боловсролын зээлийн сангийн Оюутны хөгжлийн зээл, Оюутны буцалтгүй тусламжийн энэ оны санхүүжилт одоог хүртэл орж ирээгүй байгаа аж.

Үүнээс үүдэж Боловсролын зээлийн сангийн Оюутны хөгжлийн зээл болон Оюутны буцалтгүй тусламжаар суралцдаг их, дээд сургуулийн оюутнууд 2020-2021 оны хичээлийн намрын улирлын сургалтын төлбөрийг өөрсдөө төлөхөөр болж байна.

Энэ талаар Боловсролын зээлийн сангаас, УИХ-аар төсвийн тодотгол хэлэлцэж буйтай холбоотойгоор энэ жилийн санхүүжилт орж ирээгүй. Төсвийн тодотголтоор санхүүжилт тодорхой болсны дараа их, дээд сургуулиудад квот тогтооно. Оюутнууд төлбөрөө өөрсдөө төлсөн тохиолдолд сургуулиас нь буцаан олгоно гэх мэтийн тайлбарыг өгөөд сууж байна.

 

үргэлжлэлийг эндээс