Сайн байна уу нэрийг минь нууцлаад өгөөрэй, би өнөөдөр юу хийх, яах, хаашаа харж алхахаа ч мэдэхгүй байна. Өдий хүртэл нийгэмд эзлэх байр сууриа ч олж чадаагүй над шиг хүн байдаг болов уу.

Хүмүүсийг харахад бүгд амьдрал нь тогтсон байх юм. Энэ бүхэнд би өөрөө л буруутай байх л даа. Гэхдээ буруу зүйл хийж муу замаар явж байгаагүй ээ. Аль болох л зөв явахыг хичээдэг юм. Гэвч одоо 40 нас хүрэх гэж байдаг, өөрийн гэсэн ажил төрөл, байр суурь байхгүй яваадаа л гутрах юм. Бүүр тогтсон гэр бүл ч байхгүй, хоёр сайхан үр л байна. Энэ нь миний нэг аз, энэ хоёртоо л санаа зовж байна. Яах вэ юу хийх вэ, зөвлөөч. Надад битгий хар муухайгаар шүүмжлээрэй, миний гишгэсэн замаар хэн ч гишгэж үзээгүй шүү дээ. Зүгээр юу хийх үү ямар шийдэл байна зөвлөөч