Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж байна. Сурталчилгаа 14 хоног үргэлжилнэ.

2021 оны зургадугаар сарын 9-нд санал хураалт явагдаж, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч тодорно. Энэ сонгуульд хуулийн дагуу УИХ-д суудалтай МАН, АН, ХҮН нэр дэвшүүллээ. МАН-аас Ухнаагийн Хүрэлсүх, АН-аас Содномзундуйн Эрдэнэ, ХҮН-аас Дангаасүрэнгийн Энхбат нар нэр дэвшин өрсөлдөж эхэллээ. “Зууны мэдээ” сонин Та бүхний сонголтод бага ч атугай тус нэмэр болох болов уу гэсэн үүднээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй гурван эрхмийн товч намтрыг харьцуулан мэдээлж байна.

 

Б.Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин