2017 онд Авлигатай тэмцэх газарт нийт 242 албан тушаалтны хөрөнгө, орлогоо мэдүүлэх ёстойгоос албан үүргээ гүйцэтгэж буй 239 албан тушаалтан мэдүүлгээ өгчээ. Учир нь, Татварын ерөнхий газрын даргын албан тушаалд томилгоо хийгдээгүй, хоёр албан тушаалтан томилогдсоноос хойшхи 30 хоногийн дотор мэдүүлэх хуулийн хугацаа дуусаагүй байгаа аж. 

Албан тушаалтнуудын ХОМ-ээс энэ удаад аймаг, нийслэлийн Засаг дарга нарын бэл, бэлчинг сонирхуулъя. Жилийн 253 сая төгрөгийн орлогоороо Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, 440 сая төгрөгийн хадгаламжаараа Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, 22 хурдан удмын адуугаараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд бусдыгаа тэргүүлжээ.


Эх сурвалж www.wikimon.mn